Ухаалаг эмэгтэй болох хялбар арга
2015-12-28 18:21
Ухаалаг, дур булаам, ялдам, авъяаслаг, халамжтай эмэгтэй хүнийг төгс хэмээн нэрлэж болно. Тэгвэл ухаалаг эмэгтэй байхын тулд цөөн хэдхэн алхам хийхэд хангалттай.
1. Өдөр бүр шинэ үг сур.
Ухаалаг, чадварлаг эмэгтэй байхын тулд ямар нэг гадаад хэлээр чөлөөтэй харилцаж, ойлголцдог байх хэрэгтэй. Ингэхийн тулд өдөр бүр шинэ үг сурж, өөрийгөө алхам тутам хөгжүүлэх шаардлагатай.
2. Сонирхолтой, шинэ хоббиг өөртөө бий болго.
Шинэ зүйл туршихаа мартаагүй биз. Хуучин зүйлс, өнгөрсөн явдалтай удаан зууралдаад хэрэггүй. Шинэ хобби, зуршилтай болох хэрэгтэй. Энэ чамайг өөрчилж, илүү ухаалаг харагдуулах болно.
3. Өөрийн хүрээлэлээ ухаалаг хүмүүсээр бүрдүүл.
Ухаалаг өөрөөсөө дор хаяж нэг шатаар илүү хүнээр өөрийгөө хүрээлүүл. Тусламж авахаасаа бүү татгалз. Мэдэхгүй зүйлээ асууж бай.
4. Өдөр тутмын үйл явдлаас бүү хоцор.
Өглөө бүр шинэ мэдээ, сонин сэтгүүл уншихаа бүү мартаарай. Ухаалаг эмэгтэй ямагт цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг юм.
5. Чамд саад болдог зүйлээс ангид бай.
Чиний хийх гэж буй ажил, зориж байгаа замд саад болдог бүхнээс ангид бай. Тэд чамд хэзээ ч сайн зүйл авчирахгүй. Ажлын бүтээмж, алт шиг цагаас чинь хумслах болно.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
