Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 02 дугаар сарын 10-нд Төрийн зөвлөлийн гүйцэтгэх хурлыг даргалж, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох ажлыг судалж, "Гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хянан баталж, гол гол салбар дахь бүтцийн зөрчлийг арилгах бодлогын арга хэмжээг судалж, "БНХАУ-ын Үндэсний хөгжлийн төлөвлөлтийн тухай хууль (төсөл)”-ийг хэлэлцэв.
Үзэл ойлголтоо үр дүнтэй өөрчилж, хэрэглээг нэмэгдүүлэх асуудлыг илүү чухал байр сууринд тавих хэрэгтэй. Оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх, цалингийн орлогын зохистой өсөлтийг дэмжих, хэрэглээний чадавхыг нэмэгдүүлэхэд эрчимтэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тохиромжтой үйлчилгээний хэрэглээг дэмжиж, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын хэрэглээг өргөжүүлж, мөс, цасны бүтээгдэхүүний хэрэглээг дэмжиж, хилээр нэвтэрсэн жуулчдын хэрэглээг хөгжүүлэх хэрэгтэй. Гол хэрэглээг шинэчлэх, боловсронгуй болгохыг ахиулж, хуучин өргөн хэрэглээний барааг шинээр солихыг дэмжихээ нэмэгдүүлж, орон сууцны хэрэглээний хэрэгцээг сайтар хангаж, автомашины хэрэглээний гинжин хэлхээг өргөтгөнө. "Хиймэл оюун ухаан + хэрэглээ", эрүүл хэрэглээ зэргийг ахиулж, шинэ хэрэглээний бүтээгдэхүүн, шинэ хувилбар, шинэ халуун цэгүүдийг үргэлжлүүлэн бий болгоно гэж хурлаас заажээ.
Бие даасан нээлттэй байдлыг эмх цэгцтэй өргөжүүлж, холбогдох салбарт туршилтын нээлтийг гүнзгийрүүлж, аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэх хязгаарлалтыг бүрмөсөн арилгах шаардлагыг хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн үйлдвэрлэлийн цар хүрээг өргөжүүлэх шаардлагатай юм. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн дотоодын дахин хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай бизнес нэгжүүд Хятадад өмчийн хөрөнгө оруулалт өрнүүлэхийг урамшуулна. Гадаадын хөрөнгө оруулалтын төслүүдэд сайн үйлчилгээний баталгаа гаргаж, гадаадын компанийн ажилтнууд хилээр орох гарах, оршин суух зэрэгт илүү таатай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэж хурлаас онцолсон байна.
