Төгс цэвэр арьсыг байгалийн замаар олж авцгаая
2015-12-28 18:21
Цэвэр сайхан арьстай болно гэдэг зарим үед маш их ажиллагаа шаарддаг. Гэвч би танд байгалийн замаар арьсыг төгс болгох арга зааж өгөх гэж байна. Бид ихэнхидээ гоо сайхандаа анхаарч байна гэж үнэтэй бүтээгдэхүүн авдаг. Гэвч зарим нь хангалттай үйлчилдэггүй үе ч байна.
1. Шинэхэн нимбэгний шүүс
Нимбэгний ач тус хаа сайгүй л байгаа. Бид л идэхээс жихүүрдэг болохоос нимбэг нь таны арьсыг эрүүл болгоход туслах №1 жимс юм шүү дээ. Нимбэгт агуулагдагдах хүчлүүд нь бактери устгах чадвартай байдаг учир батганы эсрэг сайн тэмцэнэ. Нимбэгийг дотроосоо ч, гаднаасаа ч хэрэглэх хэрэгтэй. 1л усанд нимбэгний шинэхэн шүүсийг хийгээд өдөржингөө ууна. Дараа нь хэрчсэн нимбэгээр арьсаа арчиж өгнө. Бага зэрэг хорсох ч зүгээр.

2. Улайлтыг мөсөнд даатга
Мөс нь цусны эргэлтийг удаашруулснаар нүүрний улайлтыг багасгадаг.

3. Алое
Алоег цэвэрлэж хэрчээд нүүрний асуудалтай хэсэгт тавьж өгнө. Алое нь байгалиасаа бактерийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулдаг учир батгыг арилгана.

4. Мэдээж эрүүл хооллолт
Түргэн хоол, боловсруулагдсан бүтээгдэхүүн, сахарын хэмжээ ихтэй бүтээгдэхүүн нь арьсанд асуудал үүсгэдэг. Мөн дээрээс нь таргалуулна. Тиймээс хооллолтондоо маш сайн анхаарал хандуулж байх шаардлагатай.

5. Чийгшил
Ус бол шилдэг анагаагч. Та усыг хангалттай хэмжээгээр хэрэглэхгүй байгаа тохиолдолд амархан ядарч, арьс хуурайшиж, батга үүсэх гэх мэт асуудал ихээр дагуулна.

6. Ус + Давс = Сайхан арьс
Усанд бага зэрэг давс хийж найруулаад нүүрээ цэвэрлэсний дараа хөвөнд шингээж арчаарай. Үр дүнг та мэдрэх болно. Давсыг ихдүүлбэл арьс хуурайшина, яг тааруулбал арьс харин ч зөөлөрдөг.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

