solongonews
Хятадын үйлчилгээний худалдаа 15.9 хувиар өсөв
2015-11-10 11:00
Хятадын үйлчилгээний худалдаа эхний 3 улиралд 15.9 хувиар өсөв.

Энэ сарын 5-нд Худалдааны яамны мэдээлснээр, оны эхний 3 улиралд Хятадын үйлчилгээний худалдаа хурдтай өссөн хандлагаа хадгалсаар ирлээ. Хятад улсын хэмжээнд үйлчилгээний экспорт импортын нийт хэмжээ 495 тэрбум 330 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувиар нэмэгдэж, гадаад худалдааны хэмжээний 14.6 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 2.7 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Хятадын Худалдааны яам

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян: - Энэ онд Хятадын үйлчилгээний ажил төрлийн экспорт импортын хэмжээ хурдтай өсөн нэмэгдсэн. Үүнд, эхний 3 улиралд илүү хурдтай өсөж, экспорт, импортын дундаж өсөлт 20 хувиас давсан гэжээ.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл