Venas-яаж ингэж төрөв өө?
2015-12-14 15:11
Од муур Venas-тай танилцаарай.
“Venas” нэртэй энэхүү муур энэ жил 5 настай. Нүүрнийхээ яг голоор зааглаж зүүн тал нь шар, баруун тал нь хар өнгөтэй төрсөн маш ховор төрхтэй. Үүгээр үл барам, түүний хоёр нүд болон сахал нь өөр өөр өнгөтэй, хар талын нүүр нь ногоон нүд, хар сахалтай бол шар тал нь цэнхэр нүд, цагаан сахалтай.


Синьхуа Олон улсын агентлагийн мэдээлснээр Venas АНУ-ын Хойд Каролина мужид амьдардаг. Түүний нэрээр нэрийдсэн сайт байдаг бөгөөд фен нь 900 мянгад хүрч, Venas нэртэй бүтээгдэхүүн ч интернетээр зарагддаг гэнэ. Venas бас АНУ-ын телевизийн маш олон шоуд орж байсан ба "National Geographic" сэтгүүлд ч тавигдаж байжээ.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
