solongonews
Хүүхэддээ зааж сургаарай
2015-12-28 18:21
Та хүүхэдтэй бол , аль эсвэл дүүтэй бол доорх зүйлийг нэг уншаад үзээрэй. Хулгай хийх худлаа ярих гэх мэт муу зан чанар зуршлууд бишгүй л бий. Бид тэдгээрийг “Миний хүүхэд битгий ийм зан сураасай” гэж хүсэж, хориглодог шүү дээ.
Бидний нүдэнд үл үзэгдэл буруу зуршил хүүхдүүдийг минь ямагт дагаж байдгийг сануулъя. Үүнд:
• Буруу суух 
Ялангуяа анх сургуульд ороод олон цагаар суун хичээл хийх үед их ажиглагддаг. Бөгтийж , мурийж, хөлөө ачиж суух нь хүүхдийн тань ирээдүйд ямар хол хөнөөлтэйг та мэдэж байгаа. Нуруу нь өвдөхөөс авахуулаад тоочоод баршгүй шүү дээ. Ийм зүйлийг тоолгүй орхиж болохгүй шүү. Өнөөдрөөс хүүхдийнхээ сууж байгааг анзаараад, буруу байвал заавал зөв суулгаж сургаарай. 
 
• Найз
Одооноос нөхөрлөж буй хүмүүсийг нь сайн таньж  мэдээрэй. Ядаж л хүнийг яаж таньж мэдэх вэ гээд л өөрийнхөө амьдралын туршлагаас багахан ч гэсэн хуваалцаарай. 
 
• Гар утас IPAD
Миний нэг таньдаг хүний хүүхэд оройдоо IPAD тоглож байж унтдаг. Тоглуулахгүй, эсвэл нуучихвал гаргаж өгтөл нь уйлна, юм идэхгүй, үгэнд нь орохгүй эсэргүүцэл зарлана гээд бод доо. Таны хүүхэд ч гэсэн ийм болчихвол яана?? Одооноос арга хэмжээ аваарай.
• Үнэ цэнийг ойлгуул
Юу үнэ цэнэтэй вэ, амьдралд хамгийн чухал зүйл юу вэ гэдгийг сайн зааж зөвлөж байх хэрэгтэй. Та үүнд анхаарахгүй л бол хүүхэд тань амьдралдаа алдаж ч мэдэх юм шүү.
 
• Мөнгө
Өдрийн хоолны мөнгө өгөөд ямар ямар зүйл хэдэн төгрөгөөр авч байгааг нь бичүүлэн мөнгөө хэрхэн үрж байгааг нь хянах хэрэгтэй. Мөн хувцас авна гээд дэлгүүрээр явахад нь өөрт нь мөнгө өгөөд  явуулвал зүгээр. Учир нь мөнгөтэй харьцаж сурна шүү дээ. Авах гэж байгаа юмных нь мөнгийг тулгаад эсвэл арай багыг өгөөрэй. Хүүхдэд тань тэр зүйл үнэхээр чухал хэрэгтэй бол өөр газраас ч хамаагүй арай хямдыг олоод л авна. Гэхдээ хүүхдээсээ мөнгө харамлаад нарийлаад бай гэсэн үг биш шүү. Энэ бол мөнгийг зарцуулах ухаан шүү дээ. 
 
Гоо
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл