Сүүлийн жилүүдэд гадаад худалдааны хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөх, бүтцэд төлөвлөлт хийх, эдийн засгийн өсөлтийн хэлбэрийг өөрчлөн шат өгсүүлэх чухал хөдөлгөх хүчний нэг болж байна. 13 дугаар таван жилийн төлөвлөлтийн явцад үйлчилгээний худалдааг цаашид хөгжүүлэх нь гадаадад нээлттэй байлгах шинэ байдлыг бий болгох зангилаа болж байна. Хятадын үйлчилгээ худалдааны чухал бүрэлдэхүүн хэсгийн хувьд үйлчилгээг захиалгаар хийх ажил байдлын хөгжил шинэ цаг үеийн сорилт болон өөрчлөлтийг хэрхэн зохицуулах вэ? Саяхан Жэнжоу хотод болсон үйлчилгээг захиалгаар хийх шинийг үүдэх III хурал дээр мэргэжилтнүүд өөрийн санал бодлоо дэвшүүллээ.
Үйлчилгээг захиалгаар хийх аж үйлдвэр бол үйлчилгээний худалдааг хөгжүүлэх шинэ хэлбэрийн зам шугам төдийгүй техник, нэмэгдэл өртөг ихтэй, оюуны төвлөрөл ихтэй орчин үеийн ногоон үйлчилгээ болж, ажил хэрэг бүтээх, ажлын байраар хангах байдлыг нэмэгдүүлэх, олон улсын өндөр түвшинтэй зэрэг онцлог талтай юм. Жэн Жоу хотын орлогч дарга Шюй Юүньвэй хэлэхдээ: - Үйлчилгээг захиалгаар хийх нь техникийн хөгжилд, зам харилцааны дөт байдал, худалдааны загварыг шинэчлэх гурван хүчин зүйлд тулгуурлаж байдаг. Дэлхийн интегралчлал болон худалдааны загвар тасралтгүй шинэчлэгдэхийг дагаад маш олон аж ахуйн нэгжүүд үйлчилгээг захиалгаар хийлгэх аргаар олон улсын аж үйлдвэрийн хэлхээнд холбогдож, дэлхий дахинд бүтээгдэхүүний үйлчилгээг хангах болно гэжээ.
Сүүлийн жилүүдэд олон улсын үйлчилгээний худалдаа түргэн хөгжих явцад Хятад улсын үйлчилгээний салбарт гадаадтай гэрээгээр ажиллах буюу аутсорсингийн гэрээ "Хөгжлийн алтан үе"-ийг угтан авсан байна. Бүртгэлээс харахад 2008 оноос 2014 онд Хятадын уг гэрээний нийт мөнгөний хэмжээ нь 4 тэрбум 700 саяас 55 тэрбум 900 сая ам.долларт хүрч, дэлхийн хэмжээний энэ төрлийн зах зээлд эзлэх хэмжээ нь өсөж 30 хувьд хүрсэн байна. Цар хүрээ нь нэмэгдэхийн зэрэгцээ бүтэц нь ил тод шилдэг болж, оюуны өмч болон судалгааны салбарт маш ихээр хөгжиж, олон улсын өрсөлдөх хүч ихээр дээшилсэн байна.
Хэдийгээр өргөн уудам ирээдүйтэй боловч одоогоор Хятад улсын үйлчилгээ аутсорсингийн салбар хөдөлмөр хүчний өөрийн өртгийн өсөлт, хүн амын ногдол ашиг устаж байгаа зэрэг шинэ өрсөлдөөн сорилттой тулгарч байна. Түүнчлэн Энэтхэг зэрэг үйлчилгээ аутсорсингийн салбарын том оронтой харьцуулахад Хятадын Offshore бизнесийн хэмжээ, хүн тутамд ногдох мөнгөний дундаж хэмжээ, том оврын аж ахуйн нэгжийн тоо хэмжээ зэрэг бага бус зөрүү оршиж байна. Шинэ гарсан "13 дугаар таван жил"-ийн төлөвлөлтийн явцад, үйлчилгээний салбарыг гадагш нээлттэй байлгахыг улам өргөтгөх нь Хятад улс худалдааны том орноос худалдааны хүчирхэг орон болох, үйлдвэрлэлийн бүтцийг улам боловсронгуй болгох зангилаа болох төдийгүй үйлчилгээ аутсорсингийн салбарыг урагшлуулан чанарыг дээшлүүлж, тоо хэмжээг нэмэгдүүлэхийг биелүүлэх нь чухал арга барил юм.
Худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн олон улсын үйлчилгээ, худалдааг судлах газрын дарга Ли Ган хэлэхдээ: - Худалдааны яамны судалгааны хүрээлэнгээс "55311"-ийн үнэлгээний суурь стандартыг анхлан боловсруулж, олон улсын өрсөлдөх хүчээр чанга, салбарын хөдөлгөгч хүч ихтэй толгойлогч 5 аж ахуйн нэгжийг бойжуулж, төвлөрсөн ерөнхий чадавхаар чанга том оврын 50 аж ахуйн нэгжийг бойжуулж, тусгай мэргэжлийн түвшин өндөр 300 шинэ аж ахуйн нэгж, үйлчилгээ аутсорсингийн салбарын 100 парк болон үйлчилгээ аутсорсингийн салбарын тусгай мэргэжилтэй ажилтанг хүмүүжүүлэх 100 байгууллагыг дэмжихийн зэрэгцээ дэмжлэгийн холбогдох бодлогыг бүрдүүлж, Хятад улсын үйлчилгээ аутсорсингийн салбарын олон улсын өрсөлдөх хүчийг дээшлүүлсэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: - Бодлогоор чиглүүлэх талаар хойшид дараах ажлуудыг түлхүү хийх хэрэгтэй. Тухайлбал: Нэн тэргүүнд үйлчилгээ аутсорсингийн салбараас чухалчлан хөгжүүлэх төрөл зүйлийн талаарх удирдлагын жагсаалтыг нийтэлнэ. Хоёр. Үйлчилгээ аутсорсингийн салбарын "Нэг бүс нэг зам" стратегийн хамтын ажиллагааны чиг баримжааг боловсруулна. Гурав. Үйлчилгээ аутсорсингийн салбар үйл явц зэрэг үйлчилгээний дээд төслийг дэмжиж, үйлчилгээний түвшинд нийцсэн индэр байгуулна. Дөрөв. Аж ахуйн нэгжийн тусгай мэргэжил, цар хүрээ, брэнд бүтээгдэхүүн зэргийг нэмэгдүүлнэ. Тав. Дотоодын үйлчилгээ аутсорсингийн салбарын зах зээлийн нөөц хүчийг бий болгоно. Зургаа. Үйлчилгээ аутсорсингийн салбарын үлгэр жишээ хотуудын тоог нэмэгдүүлнэ. Долоо. Санхүү татвар, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэн хялбарчилж, чадварлаг боловсон хүчнийг хүмүүжүүлэх хийгээд урьж ажиллуулах зэрэг бодлогын дэмжлэг үзүүлнэ гэжээ.
