solongonews
Эв найрамдалтай салахад анхаарах 8 зөвлөмж
2015-12-28 18:21
Амьдралд шинэ учрал болон салалт үргэлж байдаг. Таны амьдралд өдөр бүр хэн нэгэн ирдэг. Тэдний зарим нь тантай хэдхэн минут хамт байна, зарим нь хэд хэдэн сараар, зарим нь жил жилээр, харин үлдсэн хэдхэн хүн л таны дэргэд үүрд байдаг.
Салалт үргэлж хэцүү байдаг. Хичнээн муудалцсан, таарж тохирохгүй байгаа ч гэсэн хэзээ нэгэн өдөр таарахдаа дайсан мэт харалцахгүйгээр сална гэдэг урлаг юм.  Хамгийн гол нь аль болох өөрийгөө зөвөөр ойлгуулж, бүх бурууг түүнд үүрүүлэх гэсний хэрэггүй.
 
Хэн хэн нь буруутай учир байгаа байдлыг зөвөөр ойлгуулах хэрэгтэй.
Тэр залуугаас эв найрамдалтай салалтыг хүсэж байна уу? Тэгвэл эхлээд энэ 10 зөвлөмжийг уншаарай.
1.Тайван сууж байгаад, сайн бодож үзэх.  Та энэ салалтыг үнэхээр хүсэж байна уу? Хагас сарын дараа та өөрийн шийдвэртээ харамсах үгүйгээ сайн тунгаа.
 
2.Хэрвээ та шийдвэрээ гаргасан бол түүнээсээ битгий няц. Эрэгтэй хүнтэй түүнийг бодсондоо уулзаж байх эсвэл ямар нэгэн зүйлийг өөрчлөхөөс залхуу тань хүрч байгаа бол буруу. Та өөрийн гаргасан шийдвэртээ өөрөө хариуцлага хүлээж сурах хэрэгтэй.
 
3.Олон нийтийн газар “салая” гэж хэлж болохгүй. Салалтыг түүнд ойлгуулахдаа кафе эсвэл олон нийтийн газарт хэлж болохгүй. Гэнэт та 2 хоолойгоо өндөрсгөж ярих хэрэгтэй болвол яах уу? Бусдад цирк тоглож үзүүлэхийг хүсэхгүй л байгаа биз дээ.
 
4.Түүнд эхлээд ганцаараа орхих боломж үлдээ. Харин ярилцах асуудлыг дараа үргэлжлүүл. Тэгвэл та 2 сайн бодон тунгааж, яагаад салах болсон, энэ буруу юу? зөв уу? гэдгийг тэр бодож эхэлнэ.
 
5.Бүх зүйл дууссан гэдгийг ойлгуулахад 2 удаа уулзахад хангалттай. Тэр тантай уулзах гэж их гүйж магадгүй. Гэхдээ энэ ирээдүйгүй харилцааг та таслахыг хүсэж байгаа бол салая гэж хэлсний дараа дээд тал нь 2 удаа л уулз.
 
6.Сар, 2 сар битгий харьц. Энэ нь бүх зүйлийг блоклох гэсэн үг биш. Зүгээр л түүний дуудлага, мессежэнд хариу өгөх хэрэггүй, мөн тааралдаж магадгүй газраар битгий яваарай. Та нэгэнт шийдвэр гаргасан юм чинь шийдвэртээ үнэнч бай.
 
7.Түүнд өөрийг нь битгий муулж ярь. Хэн ч өөрийнхөө тухай муу муухай зүйл сонсохыг хүсэхгүй. Энэ яриагаа түүнд биш өдрийн тэмдэглэлдээ ярь.  Үүний оронд “бид 2 таарж тохирохгүй юм байна, намайг уучлаарай” гэх мэт эелдгээр мөн зөвөөр ойлгуулах зүйл хэлээрэй.
 
8.Цаг хугацаа явсны дараа та “түүнийг орхих хэрэггүй байж” гэсэн бодол орж ирвэл, та түүнийг буцаахад хэцүү болсон байх болно.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл