solongonews
Хэ Лифэн: - Улс дамнасан компаниуд Хятадад хөрөнгө оруулалтаа өргөжүүлхийг урьж байна
2025-03-24 11:17
Хэ Лифэн: - Улс дамнасан компаниуд Хятадад хөрөнгө оруулалтаа өргөжүүлхийг урьж байна

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн 3-р сарын 23-ны орой Apple, Pfizer, Brookfield, Medtronic, Mastercard, Eli Lilly, Cargill, Corning зэрэг улс дамнасан нэр хүндтэй компаниудын дарга нартай уулзаж, дэлхийн болон Хятадын эдийн засгийн байдал, Хятад, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагаа, Хятадад хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Хэ Лифэн хэлэхдээ, Хятадын эдийн засаг уян хатан, асар их нөөц боломжтой, эрч хүчтэй, Хятад улс өндөр чанартай хөгжлийг ахиулж, дээд түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэн, бизнесийн орчныг тасралтгүй сайжруулахыг эрмэлзэж байна гэв.

Улс дамнасан компаниудын тэргүүн нар Хятадын зах зээлийг онцолж, Хятадын эдийн засгийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, Хятадтай урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл