”Нэг бүс нэг зам” дагуух орнуудад хийсэн хөрөнгө оруулалт нэмэгдэв
2015-11-10 11:15
”Нэг бүс нэг зам” дагуух орнуудад хийсэн хөрөнгө оруулалт 66.2 хувиар нэмэгдэв.
Энэ оны 1-9 дүгээр сард Хятадын аж ахуйн нэгжүүдээс "Нэг бүс нэг зам" дагуух 48 улс оронд шууд хөрөнгө оруулалт хийсэн хэмжээ 12 тэрбум гаруй ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 66.2 хувиар өсөв.

"Нэг бүс нэг зам" дагуух орнуудад оруулсан шууд хөрөнгө оруулалт голдуу Сингапур, Казахстан, Лаос, Индонез, Орос, Тайланд зэрэг оронд хийгдсэн байна. Эдгээрийн дотор 1 тэрбум ам.доллароос дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн улс орон, бүс нутаг 10 бий. Тухайлбал, Хятадын Хонконг, Кайманы арлууд, Америк, Сингапур, Их Британийн Виржинийн арлууд, Нидерланд, Казахстан, Австрали, Лаос, Бразил зэрэг юм.
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
