Анхны болзоондоо нээлттэй ярилц
2015-12-28 18:21
Анхны сэтгэгдэл хүний дурсамжинд томоохон орон зай үлдээдэг. Тиймээс анхны болзоо дээрээ хэлгүй хүн шиг сууж, хэт даруу загнаад хэрэггүй. Шаардлагатай бол түүний талаар асууж, мэдмээр байгаа зүйлсээ асуугаад үз. Түүний амнаас “алт” унагаах аргыг хүргэе.
1.Биеийн хэлэндээ анхаар.
Дуу хоолой чичрэх, сандраад эхэлвэл гүнзгий амьсгаа аваад үз. Анхны болзоондоо сандарсан, тэвдсэн төрхөө харуулмааргүй байгаа биз дээ. Мөн нүдээрээ ойлголц. Гэхдээ цоо ширтэлгүй 5-8 секунд нүд рүү хар. Түүний бодлыг унших гээд үз.
2. Хэт чалчаа, яриа байгаад хэрэггүй.
Ярилцахдаа өөрийн талаар яриад хэрэггүй. Харин тохиромжтой цагийг хүлээж, түүний юунд дуртай, юу сонирхдог гэр бүлийхэн талаар асуугаад үзээрэй. Болзоот залуу чинь таалагдаж байгаа бол эелдэг зан, хийсэн үйлдэл бүрт нь “Ямар мундаг юм бэ” “баярлалаа эелдэг залуу минь” гэх сайхан үгсийг харамгүй хэлээрэй. Түүнд таалагдаж, чамд татагдах болно.
3. Асуултаа товч бөгөөд тодорхой байхаар бодож ол.
Асуултаа нуршаа байлгаад хэрэггүй. Аль болох асуултаа зөв асууж, ухаалаг хариулт авахыг хичээгээрэй.
4. Бэлэн бай.
Болзооноосоо өмнө өөрийн хувийн бэлтгэлийг сайн ханга. Хөл, гарын илүүдэл үс, зөөлөн гар, нүүр будалт, хувцас гээд л бүгдэд анхаарлаа сайн хандуул. Ярилцахдаа залхуу хүргэм, ядаргаатай ярианаас аль болох зайлсхий.
5. Болзоогоо урт байлга.
Урт бөгөөд сонирхолтой байлгах гэж хичээгээрэй. Богино байх тусам бие, биеэ ойлгох, ярилцах цаг багасаж, уйтгартай байх болно. Тиймдээ ч аль болох урт байлгаарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
