Амралтыг “амтлах” амттай аргууд
2015-12-28 18:21
Арван жилийнхэн, бас оюутан охидын маань амралт эхэлж байгаа биз. Магадгүй бүсгүй та ч бас ажлын амралтаа авсан байж болох юм. Тийм бол амралтаараа заавал хийх зүйлийг танд хүргэе.
1. Олон ангит кино
Англи хэлдээ тааруухан бол англи хэлээр олон ангит кино үзэж болох л юм. Өөрийгөө хөгжөөнгөө англи хэлний хэдэн шинэ үгтэй болно шүү дээ.
2. Ном бол ертөнцийг харах цонх
Орчин үед интернэт байвал бүх зүйлийг мэдэж болно гэж хүмүүс боддог. Энэ нь өрөөсгөл ойлголт юм. Магадгүй их дээр үеийн ном уншаад өөрийн шинээр мэдсэн зүйлээ интернэтээс хайгаад үзээрэй.

3. Хөдөлгөөн
Эрүүл мэнд гоо сайхнаа хамгаалж хадгалж үзэхийн тулд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тиймээс амралтын хэд хоногтоо дасгал хийгээрэй. Цаашдаа ч өөртөө хэдхэн минутыг зориулаад дасгалаа тууштай хийж байгаарай.

4. Шинэ зүйл
Амьдралдаа хэзээ ч хийж байгаагүй зүйлийг туршиж үзээрэй. Жишээлбэл, усан бассейнд явах, бүжгээр хичээллэх гэх мэт

5. Бүтээлч эмэгтэй
Амарч байхдаа хамгийн багадаа 2 хоол хийж сураарай. Сурсан зүйл хэзээ ч илүүдэхгүй шүү.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
