Ойрын өдөр Шведийн нийслэл Стокгольм хотод болсон Нобелийн шагнал гардуулах ёслол дээр Шведийн хаан Густаваас Хятад улсын анагаах ухааны эмэгтэй эрдэмтэн Тү Ю-ю-д Нобелийн биологи, анагаах ухааны шагнал гардуулав.

Шведийн хаан Густаваас Тү Ю-ю-д Нобелийн биологи, анагаах ухааны шагнал гардуулав
Тү Ю-ю хэлэхдээ, олон нийтээрээ Хятадын уламжлалт анагаах ухаанд илүү анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэжээ.
Нас сүүдэр 84-ыг зооглож яваа Тү Ю-ю эрүүл мэндийн шалтгааны улмаас Шведэд суугаа Хятадын элчин сайдын яамнаас түүнд зориулан хийлгэсэн мөн өдрийн хүлээн авалтад оролцож чадаагүй. Тэрээр гэрийн хүмүүсээрээ дамжуулан хүндэт зочидод мэндчилгээ уламжилсан бөгөөд ишгэн шарилжны эс, уламжлалт анагаах ухаан нь хүн төрөлхтний эрүүл мэндэд илүү их хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, Хятадын уламжлалт анагаах ухааны хөгжилд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Тэрээр захидалдаа, миний бие ишгэн шарилжны эс судалгааны улмаас Нобелийн шагнал хүртсэн явдал бол хятад эм эмнэлэг дэлхий нийтэд танигдах ховор боломж тохиол юм. Энэхүү нөхцөл боломжийг ашиглан, Хятад уламжлалт анагаах ухааны салбар болон дэлхийн олон орны өндөр түвшин бүхий эрдэмтэн мэргэжилтэн нартай солилцоогоо эрчимжүүлж, хятад эм эмнэлгийг ойлгох олон улсын шинжлэх ухааны салбарынхны итгэлийг нэмэгдүүлэх болно гэжээ.
Нобелийн биологи, анагаах ухааны шагналыг үнэлэн шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга Городской Ландал хүлээн авалт дээр, Тү Ю-ю ба судалгааны багийн бичсэн шинжлэх ухааны ном нь дэлхийн анагаах ухааны түүхэнд чухал хуудсыг нээсэн юм. Тү Ю-ю Хятадын өнө удаан түүх болон уламжлалт анагаах ухааны дундаас ишгэн шарилжны эсийн жорыг олж мэдсэн бөгөөд Хумхаа өвчний эсрэг сайн эм бүтээсэн байна. Эдүгээ, ишгэн шарилжны эсийн эм дэлхий дээрх хэдэн зуун сая гаруй хүний амь насыг аварснаар, энэ нь шинжлэх ухааны чухал жор хэмээн нэрлэгдэх болжээ гэж онцоллоо.
