solongonews
Ши Жиньпин ахмад настны асуудлаарх ажилд чухал чиглэл өглөө
2026-11-19 16:50

11-р сарын 19-ний өдрийн мэдээ:
 
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан ахмад настны асуудлаарх ажилд чухал чиглэл өгчээ. Тэр
ээр:
 
- ХКН-ын XVIII их хурлаас хойш манай улсын ахмад настны асуудлаарх ажилд шинэ ахиц дэвшил, шинэ үр дүн гарч, ахмад настны халамжийн үйл хэрэг болон салбар эрчимтэй хөгжиж, өргөн олон ахмад настны ол
гох мэдрэмж, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж тасралтгүй дээшилж байна гэж хэллээ.
 
Ши Жиньпин:
 
- Шинэ аян замд шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг удирдлага болгон, хүн амын хөгшрөлтийг идэвхтэй даван туулах үндэсний стратегийг гүнзгий хэрэгжүүлэх шаардлагатай. Засгийн газар, зах зээл, нийгэм, гэр бүл хамтран хүчин чармайлт гаргаж, ахмад настны нийгмийн баталгаа, асаргаа сувилгааны үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн оролцоог улам бэхжүүлэхийн зэрэгцээ ахмад настанд чиглэсэн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, ахмадаа хайрлан хүндэтгэх таатай орчныг бүрдүүлэн, ахмад настанд ээлтэй нийгмийг цогцлоох хэрэгтэй. Ингэснээр ахмад настнуудын амьдралыг улам аз жаргалтай, сайн сайхан болгохын төлөө хичээн ажиллах
болно гэж онцлон хэллээ.  
 
18-наас 19-ний өдрүүдэд Бээжин хотноо Улсын хэмжээний ахмад настны асуудлаарх ажлын хурал болов. Хурал дээр Ши Жиньпиний чухал чиглэлийг уламжиллаа. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян хуралд оролцож, үг хэлэв.
 
Ли Чян:
 
- Дарга Ши Жиньпиний өгсөн чухал чиглэлд
Хятад улсын ахмад настны асуудлаарх ажилд гарсан шинэ ахиц дэвшил, үр дүнг бүрэн дүүрэн үнэлж, шинэ аян замд хүн амын хөгшрөлтийг идэвхтэй даван туулах үндэсний стратегийг гүнзгий хэрэгжүүлэх чиглэл, арга зам болон гол зорилтуудыг гүнзгий тайлбарласан бөгөөд улс төрийн өндөр ач холбогдолтой, үзэл санааны гүн гүнзгий агуулгатай, удирдан чиглүүлэх хүчтэй ач холбогдолтой. Бид үүнийг нухацтай судлан ойлгож, тууштай хэрэгжүүлэх ёстой гэж хэллээ.
 
Ли Чян:
 
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ахмад настны асуудлаарх ажлын тухай чухал өгүүлэмжийг гүнзгий судлан ойлгож, хүн амын хөгшрөлтийн хөгжлийн үе шатны онцлогийг зөв танин мэдэж, хүн амын хөгшрөлтөөс үүдэлтэй гүн гүнзгий нөлөөллийг диалектик байдлаар авч үзэн,
Хятад улсын хүн амын хөгшрөлтийг даван туулах өвөрмөц давуу талыг бүрэн ухамсарлах шаардлагатай. Ахмад настны асуудлаарх ажлыг сайтар хийх хариуцлага, идэвх санаачилгаа ухамсартайгаар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж онцлон хэллээ.
 
Мөн хүн амын хөгшрөлтийн хөгжлийн чиг хандлага, өөрчлөлтөд нийцүүлэн ахмад настны асуудлаарх ажлыг давхарга, ангиллаар нь сайтар зохион байгуулах шаардлагатайг онцолсон байна. Үүнд:
 
Ахмад настнуудын нас, эрүүл мэндийн байдлын ялгааг харгалзан, ахмад настны асаргаа халамжийг хүртэх болон нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулах боломжийг уялдуулан зохицуулах
 хэрэгтэй. Ахмад настнуудын эдийн засгийн нөхцөл байдлын ялгааг харгалзан, үйлчилгээ, баталгааны дэмжлэгийг үе шаттай, ялгавартайгаар хүргэх хэрэгтэй.
 
Ахмад настнуудын асаргаа сувилгааны хэлбэрийн ялгааг харгалзан, гэрийн асаргаа, олон нийтийн үйлчилгээ болон байгууллагын асаргаа сувилгааг хооронд нь уялдуулан холбо
но. Ахмад настнуудын хот, хөдөөгийн болон бүс нутгийн тархалтын ялгааг харгалзан, бодлогын тэнцвэртэй, оновчтой хэрэгжилтийг анхаарах шаардлагатай гэж хэлэв.
 
Ли Чян
басхүү: 
 
- Ахмад настнуудын сайн сайхан байдлыг дээшлүүлэхийг зорилго болгон, тэдний аз жаргалтай амьдрах хэрэгцээг хангахад чиглүүлж, ахмад настны асуудлаарх ажлын гол зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлагатай.
 Ахмад настнуудын амьдралын үндсэн хэрэгцээг хангахын тулд тэтгэвэр, асаргаа сувилгааны баталгаа болон үйлчилгээний түвшнийг тогтвортой дээшлүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна.
 
Ахмад настнуудын бие, сэтгэцийн эрүүл мэндийн хэрэгцээг хангахын тулд эрүүл мэндийг дэмжих ажил болон оюун санаа, соёлын үйлчилгээг тасралтгүй бэхжүүл
нэ. Ахмад настнуудын өөрийн үнэ цэнийг хэрэгжүүлэх хэрэгцээг хангахын тулд эдийн засаг, нийгмийн хөгжилд оролцох боломж, орон зайг идэвхтэй өргөжүүлэх хэрэгтэй. Ахмад настнуудын чансаатай хэрэглээний хэрэгцээг хангахын тулд ахмад настанд чиглэсэн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай.
 
Түүнчлэн зохион байгуулалтын удирдлагыг бэхжүүлж, нэгдсэн зохицуулалтыг сайжруулан, бүх талын хүчийг нэгтгэж, чин сэтгэлээсээ, халуун дотно үйлчлэх замаар ахмад настны асуудлаарх ажлыг бат бөх дэмжлэгээр хангах хэрэгтэй гэсэн байна.
 
Төрийн зөвлөлийн гишүүн, Улсын ахмад настны асуудал эрхэлсэн хорооны дарга Чэнь Ичин: 
 
- Дарга Ши Жиньпиний ахмад настны асуудлаарх ажлын тухай чухал өгүүлэмж, чухал чиглэлийн үзэл санааг гүнзгий судлан хэрэгжүүлж, Ерөнхий сайд Ли Чяны хэлсэн үгийн шаардлагыг нухацтай биелүүлэх хэрэгтэй. “15
-р таван жилийн төлөвлөгөө”-ний зорилт, үүрэг даалгаврыг чиг баримжаа болгон, ахмад настнуудад тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, тэдний улам бүр нэмэгдэж буй аз жаргалтай, сайн сайхан амьдрах хэрэгцээг тасралтгүй ханган, шинэ аян зам дахь ахмад настны үйл хэргийг өндөр чансаатай хөгжүүлэхэд түлхэц өгөх ёстой гэж дүгнэлтийн үгэндээ хэллээ.

 


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих