solongonews
Мавритани улс Хятадын цөлжилттэй тэмцэх туршлагаас суралцаж байна
2026-11-17 15:54

Шиньжяны Уйгурын өөртөө засах орны Хэтянь бүсийн Миньфэн шянийн Хөүхэ арын цөлийн бүсэд ажилчид өвсөн хашлага буюу “өвсөн дөрвөлжин” хамгаалалтын байгууламжийг нөхөн засаж байна. Зураг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Ванфэй

Шиньжяны Уйгурын өөртөө засах орны Хэтянь бүсийн Миньфэн шянийн Хөүхэ арын цөлийн бүсэд бульдозероор элсэн газрыг тэгшилж байна. Зураг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Ванфэй

Африкийн “Ногоон хэрэм” байгуулах хоёрдугаар шатны технологийн сургалтад оролцогчид Хятадын Шинжлэх ухааны академийн Шиньжяны Экологи, газарзүйн хүрээлэнгийн Чэле цөлийн судалгааны станцтай танилцаж байна. Зураг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Ванфэй

Шиньжяны Үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпусын 14 дүгээр дивизийн Күньюй хотын 224 дүгээр хорооны Юйюань сууринд байрлах малын тэжээлийн царгас тариалах төсөл. Зураг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Чэньшүө

Мавритани улсын Трараза муж дахь Хятад, Африкийн Ногоон технологийн паркт ажилчид моринга модны суулгац ургуулж байна. Зураг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Ше Жяньфэй.

Шиньжяны Аксү тойргийн Ават шяний Ай Шимань бүсийн ойжуулалтын баазад хамгаалагчид загийн суулгац ургуулж байна. Зургийг: Ардын өдөр тутмын сайтын Лю Жюхай

Мавритани улсын Трараза муж дахь Хятад, Африкийн Ногоон технологийн паркт ажилчид нарны эрчим хүчээр ажилладаг ус өргөх төхөөрөмжийг шалгаж байна.

Мавритани улсын Трараза муж дахь Хятад, Африкийн Ногоон технологийн паркт ажилчид элсний нүүдлийг тогтоох зориулалттай ургамлын суулгацыг танилцуулж байна.

Мавритани улсын Трараза муж дахь Хятад, Африкийн Ногоон технологийн паркт ухаалаг усалгааны төхөөрөмжөөр жимс, хүнсний ногооны суулгацыг усалж байна.

Ажилчид Мавритани улсын Трараза муж дахь Хятад, Африкийн Ногоон технологийн паркт жимс, хүнсний ногооны суулгацын ургалтыг шалгаж байна.
 
Хятадын Шин
ьжян дахь Такламакан цөл болон Африкийн хойд хэсэгт орших Сахарын цөл нь хоорондоо асар хол зайтай боловч цөлжилттэй тэмцэх нийтлэг сорилтын улмаас харилцан туршлага солилцож байгаа юм.
 
Сүүлийн жилүүдэд Хятад улс цөлжилтөөс урьдчилан сэргийл
ж тэмцэх болон “Баруун хойд, Умард ,Зүүн хойд гурван бүс нутгийн хамгаалалтын ойн байгууламж” зэрэг экологийн томоохон төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлж, дэлхийд анх удаа цөлжилтөд өртсөн газар болон элсжилттэй газрын талбайг бууруулж чадсан юм. Такламакан цөлийн эргэн тойронд нийт 3046 километр үргэлжлэх экологийн хамгаалалтын бүсийг бүрэн байгуулж, цөлийг ногоон бүсээр хүрээлэн хамгаалсан нь Хятад улсын цөлжилттэй тэмцэх ажлын бодит үр дүнгийн нэг болсон юм.
 
Шин
ьжян олон жилийн турш системтэй хяналт шинжилгээ, туршилт судалгаа болон технологийн хэрэглээг өргөжүүлэх замаар цөлжилттэй тэмцэх боловсронгуй “Шиньжяны загвар”-ыг боловсруулан бий болгосон бөгөөд энэ нь Африкийн улс орнуудын өргөн сонирхлыг татаж байна. 2017 онд Хятадын Шинжлэх ухааны академийн Шиньжяны Экологи, газарзүйн хүрээлэнг Африкийн “Ногоон хэрэм” санаачилгын байгууллагын нарийн бичгийн дарга нарын газраас хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахад урьж, олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлэн, Африкийн орнуудын элс, цөлжилттэй тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.
 
Сахарын цөлийн өмнө зүгт тэлэх аюулаас сэргийлэх зорилгоор Мавритани зэрэг Сахарын цөлийн өмнөд хэсгийн Африкийн 11 улс хамтран Африкийн “Ногоон хэрэм” санаачилгыг дэвшүүлсэн юм. Уг төслийн хүрээнд 15 километр өргөн, 7000 гаруй километр урт ойн хамгаалалтын бүс байгуулахаар төлөвлөжээ. Хятадын “Баруун хойд, Умард ,Зүүн хойд гурван бүс нутгийн хамгаалалтын ойн байгууламж” төслийн хэрэгжилтийн туршлага Африкийн “Ногоон хэрэм” байгуулах ажилд амжилттай нэвтэрч байна.
 
Такламаканаас Сахар хүртэлх уудам цөлүүдийн цаана ногоон ирээдүйн төлөөх нэгэн ижил хүсэл зорилго
той. Хятад, Африк тивийг холбосон цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа нь элсэн цөл ногоон амьдралаар сэргэн цэцэглэж байна.


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл