solongonews
Ши Жиньпин Гуандүн мужийн Жүншань хотод ажиллав
2026-11-17 09:22

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 11-р сарын16-ны өдөр Гуандүн мужийн Жүншань хотод ажиллах үеэрээ ХКН-ын  20 дахь сонгуулийн төв хорооны 5-р бүгд хурлын үзэл санааг сайтар суралцаж хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
Тэрээр тус хурлаас гарсан бүх шийдвэр, зохицуулалтыг бүрэн дүүрэн, үнэнчээр хэрэгжүүлэхийг уриалж, намаа бүх талаар чанд хатуу удирдах үйл явцыг тууштай үргэлжлүүлэхийг шаардлаа. Мөн Жүжян мөрний далайн цутгалангийн хоёр эрэг орчмын нэгдсэн хөгжлийг ахиулж, Гуандүн-Хонконг-Макаогийн "Их булангийн бүс" -ийн чансаатай хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлэхэд хувь нэмэр оруулах ёстойг тэмдэглэв.


16-ны үдээс өмнө Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гуандүн мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Күньмин, Гуандүн мужийн Засаг дарга Мэн Фаньли нарын хамт Жүншань хотод ажиллалаа.
 
Шэньжэнь-Жүншань холбоосын Баруун хиймэл арал дээр очих үеэрээ Ши Жиньпин, Гуандүн-Хонконг-Макаогийн "Их булангийн бүс"-ийн хөгжил нь тээврийн дэд бүтцийн нэгдлээс эхлэх ёстой. Шэньжэнь-Жүншань холбоосын менежмент, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, "Их булангийн бүс"-ийн хөгжлийг илүү сайн дэмжих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо.


Ши Жиньпин Жүншань хотын Цүйхэн шинэ дүүрэгт байрлах "Их булангийн бүсийн ирээдүйн технологийн хотхон"-д ажиллахдаа, Их булангийн бүсийн бүтээн байгуулалт нь ХКН-ын төв хорооны чухал стратегийн байршуулалт юм. Гуандүн муж чухал үүрэг хариуцлага хүлээж байгаа тул Жүжян мөрний далайд цутгах хэсгийн хоёр эрэг дээр орших Гуанжөү, Шэньжэнь, Жүхай, Дүнгуань, Жүншань зэрэг хотууд манлайлах үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.


Ши Жиньпин жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хариуцлагатай хүмүүс болон шинжлэх ухаан, техникийн ажилтнуудад хандан, Гуандүн мужийн хөгжил, Гуандүн-Хонконг-Макаогийн Их булангийн бүс нутгийн бүтээн байгуулалтад идэвхтэй хувь нэмэр оруулахыг уриалав.
 
Ши Жиньпин Жүншань хотын Наньлан дүүрэгт байрлах Сүнь Ятсэний хуучин гэрийн дурсгалын цогцолборт зочлон, Сүнь Ятсэний хүрэл хөшөөний өмнө цэцгэн сагс өргөж, "Сүнь Ятсэн: Хятадын ардчилсан хувьсгалын агуу анхдагч" сэдэвт үзэсгэлэнтэй танилцан, гэр музейн хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь танилцав. Мөн тэрээр дурсгалын цогцолборын ажилтнууд болон Сүнь Ятсэний амьдрал, үзэл санааг судлаачдын төлөөлөлтэй халуун дотно яриа өрнүүлж, ирээдүйн шинэ замд түүний үнэлж баршгүй үзэл санааг судалж, өвлөн авч, цааш нь улам баяжуулан хөгжүүлэх нь нэн чухал гэжээ.
 
Ши Жиньпин мөн оны сүүлч болж, шинэ он ирж буй энэ үед холбогдох ажлаа үр дүнтэй гүйцэтгэхийн чухалыг онцлон тэмдэглэв.


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл