solongonews
Дижитал технологи АПЕК-ийн "Хятадын жил"-ийн амжилтын талыг эзлэх болно
2026-11-17 10:03

2026 оны АПЕК-ийн удирдагчдын уулзалтын долоо хоногийн хэвлэлийн төвд 11-р сарын 16-ны өдөр дөрөв дэх хэвлэлийн бага хурал боллоо.
Хурлын үеэр БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа эдийн засгийн газрын ерөнхий захирал Чэнь Чао: “Дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан талууд дижитал болон ухаалаг технологийн салбарын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж байна. Энэ жил Хятад улс гишүүн орнуудтай хамтран худалдааны дижиталчлал, хиймэл оюун ухаан, хил дамнасан цахим худалдаа зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 25 баримт бичиг, хэлэлцээрт хүрсэн нь АПЕК-ийн 'Хятадын жил'-ийн эдийн засаг, худалдааны нийт ололт амжилтын тал хувийг бүрдүүлж байна. Эдгээр ололт амжилт нь платформ байгуулах, бодит хамтын ажиллагааг өрнүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан худалдааг хөгжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлийг хамарч байна” хэмээн мэдэгдлээ.

 

Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл