
Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны сайд Ван Шяопин 03-р сарын 09-ний өдөр XIV сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Ⅲ чуулганы ард түмний амьжиргааны асуудлаарх хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ онд Засгийн газрын ажлын тайланд макро эдийн засгийн илүү идэвхтэй, үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлж, макро эдийн засгийн бодлогын хүн рүү чиглэсэн бодлогыг бэхжүүлж, "Хүн арддаа хөрөнгө оруулалт" хийх, иргэдийн амьжиргаанд үйлчлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийг тодорхой санал болгосон нь эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг улам хүчтэй ахиулах болно. Хятадын чансаатай хөгжил тасралтгүй урагшилж, олон тооны шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ хувилбаруудыг өргөн цар хүрээтэй хэрэгжүүлж, төрөлжүүлсэн, ялгавартай хэрэглээний нөөц бололцоо үргэлжлэн бий болж, төрөл бүрийн аж ахуйн нэгжүүдийн эрч хүч, инноваци, аж ахуй эрхлэлтийг үр дүнтэй идэвхжүүлж байна. энэ бүхэн нь ажил эрхлэлтийг тогтворжуулах, өргөжүүлэх бат бөх суурийг тавьсан юм. Эхний хоёр сарын байдлаас харахад аж ахуйн нэгжүүд цагаан сарын баярын дараа үйл ажиллагаагаа эрчимтэй сэргээж, цагаач ажилчид ажилдаа эрт гарч, шилжилт хөдөлгөөн эмх цэгцтэй явагдаж, хөдөлмөр эрхлэлтийн зах зээл сайн гараатай байна гэжээ.
