Жижигхэн үнэртэй ус
2015-12-28 18:21
Үнэ өндөр, тансаг, чамин хэрэглээ болсон үнэртэй усаа хагалаад асгамааргүй байгаа биз дээ. Бүсгүйчүүд бид цүнхэндээ будаг, дэвтэр, алчуур, үнэртэн гээд өөрт шаардлагатай бүхнийг хадгалаж, биедээ ойр байлгадаг. Тэгвэл жижиг савалгаатай үнэртэй ус яагаад чухал юм бол оо охид, бүсгүйчүүдээ.
1. Аялал зугаалгын үеэр шаардлагатай.
Жижиг савалгаатай үнэртэй ус аялал, зугаалганд авч явахад хэрэгтэй. Том савалгаатай үед биед ойр байвал хагарах ч юм бил үү.
2. Ажлын шинэ санал, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэ.
Өөрийн өмсөж буй хувцас, ажилдаа зориулан жижиг савтай үнэртэй усыг авч яв. Үнэртэн сэтгэлийг сэргээж, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх болно.
3. Жижиг савлагаатай ус үнэтэй байдаггүй.
Жижиг хэмжээтэй учир өндөр үнэтэй байдаггүй. Иймдээ ч бүхий л насны бүсгүйчүүдийн санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн гэж болно.
4. Тэд хамгийн хөөрхөн.
Тэдний гаднах савалгаа, дизайн худалдан авагчдын авах сэдлийг төрүүлдэг. Иймээс ямар ч байгууллага бүтээгдэхүүний сав, баглаа, хэлбэр, дизайнд анхаарлаа хандуулдаг.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
