solongonews
Хөдөө тосгоны хаягдлыг цэвэрлэж ариутгана
2015-11-10 11:09
Хятад улс ирэх таван жилд хөдөө тосгоны хаягдлыг цэвэрлэж ариутгана.

Хятад улс ирэх таван жилд хөдөө тосгоны хог хаягдлын 90 хувийг цэвэрлэн ариутгаж, хөдөө тосгоны ус, байгалийн хий зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийх болно.

Ирэх таван жилд хөдөө тосгоны хаягдлыг цэвэрлэж ариутгана

Орон сууц, хот байгуулалтын сайд Чэн Жэнгао: Өдгөө тус яам Хятадын хөдөө тосгоны амьдрах орчныг шалгаж мэдээллийн систем байгуулсан юм. Энэхүү мэдээллийн систем Хятадын бүх тосгоныг хамарч, бохир ус цэвэрлэх, хог хаягдал, ойжуулах, зам тээвэр, ус хангалт, замын гэрэлтүүлэг зэрэг 40 гаруй төрлийн мэдээлэл багтаж байна. Эдгээр мэдээлэл 13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд хөдөө тосгоны амьдрах орчинг сайжруулахад чухал лавлагаа болно. Орон сууц бүтээн байгуулалтын яам Хятадын хэмжээнд 100 шянийг сонгон хөдөө тосгоны бохир ус цэвэрлэх туршилтын цэг болгож, техник, хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэх болно. Үүнээс гадна 2020 гэхэд хот хөдөөгийн түгээгүүрийн усны интегралчлалын түвшнийг 21-33 хувь болтол нэмэгдүүлж, байгалийн хийн хоолойг хөдөө орон нутаг руу тавина гэжээ

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл