01-р сарын 23-ны өдөр, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, дунд болон урт хугацааны хөрөнгийн зах зээлд гарахыг эрчимтэй ахиулж, хөрөнгийн зах зээлийн чансаатай хөгжлийг ахиулах тухай танилцуулж, сурвалжлагчийн асуултад хариулав.
Хятадын Үнэт цаасны хяналт удирдлагын хорооны дарга Ү Чин хэлэхдээ: Ирэх гурван жилд олон нийтийн сангийн эзэмшиж буй А зэрэглэлийн хувьцааны зах зээлийн үнийг жил бүр 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж байна. 2025 оноос эхлэн жил тутмын шинээр нэмэгдэх даатгалын зардын 30 хувийг А хувьцанд хөрөнгө оруулахад зарцуулна. 2025 оноос эхлэн сангийн борлуулалтын шимтгэлийн хэмжээг цаашид бууруулж, хөрөнгө оруулагчдад жил бүр нийт 45 тэрбум юанийг хэмнэх төлөвтэй байна гэжээ.
Банк санхүүгийн хяналт удирдлагын ерөнхий газрын орлогч дарга Шяо Юаньчи хэлэхдээ: 01-р сарын 22-ны байдлаар, үл хөдлөх хөрөнгийн "цагаан жагсаалт"-ын төслийн зээлийн хэмжээ 5.6 их наяд юаньд хүрсэн гэжээ.
