solongonews
Сүлд модоо өөрийн гараар хийсэн тоглоомоор чимэцгээе!
2015-12-28 18:21
Тун удахгүй сүлд модоо засах гэж байгаа гэдгийг чинь мэдэж байна шүү!
 
 
Тун удахгүй сүлд модоо гэртээ засах гэж байгаа гэдгийг мэдэж байна шүү! Энэ шинэ жилийн сүлд модоо өөрийн гараар хийсэн чамин, нандин тоглоомоор чимвэл ямарв? Дараа бодоход дурсамжтай сайхан байх. Та ч гэсэн өөрийн гараар хийсэн тоглоомоороо бахархана шүү. Хийх заавар зурагтайгаа учраас маш амархан байх болно.
 
Хэрэггүй даавуун дотор нь хөвөн чихэж байгаад гадуур нь гялалздаг энэ “товч”-ийг хадаад өгвөл чамин харагдах юм байна. Энэ товчийг хаана ч бол хаана зардаг.
За энэ тоглоомыг бид багаасаа хөдөлмөрийн хичээл дээр хийж ирсэн. Тэгвэл одоо том болцгоосон юм чинь гоё хийж болно шд. Материалыг нь солиод, гялалздаг материалаар ч хийж болно шүү дээ.  Хэр бүтээлч байхаас чинь шалтгаална.
Энэ шинэ жилийн сүлд модоо гэр бүлийхэнтэйгээ хамтдаа өөрийн гараар хийсэн чамин, нандин тоглоомоор чимвэл ямарв? Дараа бодоход дурсамжтай сайхан байна шүү дээ. Та ч гэсэн өөрийн гараар хийсэн тоглоомоороо бахархана шүү. 
Та хэрвээ нэхмэлээр хичээллэдэг бол жижигхэн бээлий нэхээд өлгөчвөл бас л хөөрхөн харагдах юм байна. 
Миний бодлоор энэ бөмбөлгийн хэсэг бүр дээр нь захиа ч юм уу, сайхан сэтгэгдэд төрүүлэх үгс бичвэл сайхан байх. Эргэн харахад сайхан дурсамж.
 
Сүлд модон дээрээ гоёмсгоор ийм байдлаар захиа бичээд өлгөж болно шүү дээ. Эсвэл гэр бүлийнхээ зургийг өлгөж болно. 
 
 
Сонинг ашиглаад бас бөмбөлгөн  тоглоомоо чимэглэж болох нь ээ.
 
 
Нэгэн хэвийн тоглоомоос залхаж байгаа бол өөрийн гараар зураг зурж болно.
Мөн адил нэгэн хэвийн тоглоомоос залхаж байгаа бол өөрийн гараар хүссэн зургаа зурж болно. 
Хэрэггүй болсон дискээ хайчилж хаяад ийм чамин гялалзсан тоглоом бас хийж болох нь ээ.
Жигнэмэгээр сүлд модоо чимж болноо. Хэрвээ жигнэмэгээр чимэх гэж байгаа бол олон төрлийн тоглоом холихгүйгээр, зөвхөн жигнэмэгээр чимэглэвэл гайхалтай харагдана.
 
Бялуу, жигнэмэгийг чимэглэдэг чихрээр яагаад сүлд модоо чимж болохгүй гэж? Мөн адил сонирхолтой тоглоом болно.
Кана миний танд өгсөн сүлд модоо чимэглэх зөвлөгөөнүүд  таалагдсан гэж найдаж байна. Үүнээс илүү бүтээлч санаанууд зөндөө байгаа. Одоо өөрийн гараар гэр бүлийхэнтэйгээ хамт хийх л үлдлээ, бүсгүйчүүдээ. Гэр бүлийхэнтэйгээ гайхалтай, мартагдашгүй дурсамж үлдээцгээе!
Кана
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл