Зуны зугаатай амттан
2015-12-28 18:21
Үдэшлэг зохиох хамгийн тохиромжтой улирал мэдээж зун. Заавал үдэшлэг гэлтгүй бусад үед бэлдэж болох өвөрмөц амтат жимс, хөнгөн зуушуудийг танд танилцуулая.
1. Жимсний цуглуулга
Хамгийн амархан амттан. Шинэхэн жимснүүдийг хэрчээд урт модонд хатгаад л боллоо.

2. Мини сэндвичүүд
Сэндвич хийдэг шигээ хийгээд дараа нь жижиг хэсгүүдэд хувааж болно. Энэ бол таны фантази юм шүү.

3. Зайрмагтай жигнэмэг
Зуныг зайрмаггүйгээр төсөөлөхийн биш. Ууттай зайрмаг аваад 2 жигнэмэгийн дунд түрхээд тавина. Хэдэн цаг хөлдөөсний дараа жигнэмэг бэлэн болно.

4. Хөлдөөсөн тараг
Зайрмагийн хэвэнд жимстэй йогурт хийгээд хөлдөөнө. Иш ээ мартаж болохгүй шүү.

5. Мини пицца
Пицца хийдэг шигээ л хийхэд болно. Гэхдээ жижиг хэмжээгээр. Их сонирхолтой байх болов уу.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
