solongonews
“Монгол хүний үнэлэмж” уран илтгэлийн уралдаан
2015-12-14 18:21
“Монгол хүний үнэлэмж” уран илтгэлийн уралдаан болов.

Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооноос Хөххотод суралцдаг оюутан залуусын дунд олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулан явуулдаг билээ. Энэхүү олон сайхан үйл ажиллагааны нэг болох уран илтгэлийн тэмцээн 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль дээр боллоо.

Уран илтгэлийн уралдаан нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн илтгэлийн сэдэв нь “Монгол хүний үнэлэмж” нэрийн дор зохион байгуулагдсан юм.

Оролцогчид 

Монгол Улсын ирээдүйн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хувь хүний язгуур чанарт түшиглэсэн нийгмийн хөгжлийн үзэл баримтлалыг тунхаглах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, монгол хүний үнэлэмж, хүн чанар, уламжлалт сэтгэлгээ, оюуны боловсролын өвөрмөц талуудыг нээн илрүүлж, хөгжлийн бодлогод тусгах талаар өсвөр залуу үеийнхний дуу хоолойг нийгэмд хүргэх үндсэн зорилгоор уг уралдааныг зохион байгуулан явуулдаг болно.

Өвөр Монголын Их Сургуулийн оюутан М.Авирмэд /баруун/

Оюутан залуус монгол хүний үнэлэмж юунд оршиж байгаа, Монгол хүн та бид дэлхий дахинд хэрхэн үнэлэгдэж байгаа хийгээд өөрийгөө болон бусдыг хэрхэн үнэлэх, уламжлалт сэтгэлгээ хийгээд өнөөдөр бидний дунд оршиж байгаа олон асуудлыг хөндсөн юм.

Өвөр Монголын Их Сургуулийн оюутан Ц.Галбадрах

Уралдааныг хоёр үе шатаар явуулсан бөгөөд монгол хүний үнэлэмжийн талаар уран илтгэсэн оюутан залуусаас гуравдугаар байранд Өвөр Монголын Их Сургуулийн оюутан Ц.Галбадрах “Монгол хүний үнэлэмж буюу гурван И зарчим” сэдвээр, хоёрдугаар байранд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн оюутан Ч.Нямсүрэн “Хөдөө нутгийн өөрчлөлт хийгээд Монгол хүний үнэлэмж” сэдвээр, тэргүүн байранд Өвөр Монголын Их Сургуулийн оюутан М.Авирмэд "Монгол хүний үнэлэмж" сэдвээр тус тус шалгарлаа.

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн оюутан Ч.Нямсүрэн

“Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэсэн Монгол ардын мэргэн үгээр жишээлэхэд Монгол хүн монгол хүнээ үнэлж, итгэж, дэмжиж байж бид хөгжилд хүрнэ.

Үнэлэмж гэдэг сэтгэлийг илтгэгч ундарга.   

Зохиогч: Б.Туяа
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл