solongonews
”Не Жа 2” кино Хойд Америкт гарч эхэллээ
2025-02-17 17:08
”Не Жа 2” кино Хойд Америкт гарч эхэллээ

 

Тасалбарын орлогоор рекордыг тасралтгүй эвдэж байгаа Хятадын хүүхэлдэйн кино "Не Жа 2" хоёрдугаар сарын 14-ний өдөр Хойд Америкт албан ёсоор гарч эхэллээ. Уг киноны урьдчилан худалдсан тасалбар нь даруй өнгөрсөн 20 жилийн турших амралтын өдрөөр гарсан Хятад киноны тасалбарын орлогын рекорд амжилтыг тогтоожээ.

"Не Жа 2" киног Хуа Рэнь ХХК хилийн чанадад гаргаж байна. Уг киног амралтын өдрөөрөө Америк, Канад зэрэг Хойд Америкийн 750 орчим театрт гаргахыг мэдээнд дурджээ. 

Тасалбарын борлуулалтын тавцан дээр гаргасан эхний өдрийн тасалбарын байдлаас үзэхэд, уг кино Лос Анжелесын бүсийн 60 орчим театрт гарч, ялангуяа хятадууд илүү төвлөрсөн хотуудын зарим театрын суудал аль эрт зарагдаж дууссан байв.

Онлайн платформуудын мэдээллээс үзэхэд, "Не Жа 2" киноны Хятад дахь тасалбарын орлого 10 тэрбум юаниас \1.4 тэрбум орчим ам доллар\ давсан байна. Энэ кино нь киноны зах зээл дээр орлого нь тэрбум ам.доллаараас давсан анхны Холливудын бус кино болжээ. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл