
2025 оны дэлхийн өмнөд санхүүчдийн чуулга уулзалт сүүлйин өдрүүдэд Бээжинд боллоо. Дэлхийн 30 гаруй улс орон, бүс нутгийн төр, засгийн газар, санхүүгийн байгууллагуудын дарга, мэргэжилтэн, эрдэмтэд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хятадын Шиньхуа агентлагийн дарга Фү Хуа үндсэн форум дээр:
- Өнөөгийн эрин үед дэлхийн өмнөд хэсэг олон улсын дэг журмыг өөрчлөх гол хүчин болж байна. Дэлхийн өмнөд санхүүчдийн форумыг зохион байгуулж байгаа нь нээлттэй байдал, интеграцчлалыг эрчимтэй сурталчлах, санхүүгийн хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн өмнөд бүсийн хөгжлийг дэмжих, дэлхийн засаглалын өөрчлөлтийг дэмжих бас нэгэн шинэлэг туршлага юм. Шиньхуа агентлаг бүх талуудтай хамтран ажиллаж, ойлголцлоо ахиулж, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, дэлхийн өмнөд нутгийн хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байна гэж хэлэв.
