solongonews
Эхний 11 сард нийгмийн логистикийн нийт хэмжээ 320 их наяд юаниас давжээ
2024-12-30 18:08
Эхний 11 сард нийгмийн логистикийн нийт хэмжээ 320 их наяд юаниас давжээ

Хятадын Логистик, Худалдан авалтын Холбооноос 12-р сарын 29-нд энэ оны эхний 11 сарын логистикийн үйл ажиллагааны мэдээг танилцууллаа. Эдийн засгийг тогтворжуулах, хөгжлийг дэмжих цуврал бодлогын үр шимийг хүртэж, эдийн засгийн үйл ажиллагаанд эерэг хүчин зүйл хуримтлагдсаар, логистикийн эрэлт хэрэгцээ тасралтгүй нэмэгдэж, үйл ажиллагааны нөхцөл байдал сайжирсаар байна.

01-ээс 11-р сард Хятадын нийгмийн логистикийн нийт хэмжээ 320.2 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.8 хувиар өссөн байна. 11-р сарын өсөлтийн хурд 5.8 хувьтай байсан нь 10-р сарынхаас 0.1 нэгжээр илүү байна. Дөрөвдүгээр улирлаас хойш логистикийн эрэлт тодорхой тогтворжиж, өсөлт нь хоёр сар дараалан нэмэгдэв.

11-р сард аж үйлдвэрийн салбарын бүс нутгийн болон салбарын логистикийн эрэлтийн өсөлтийн хурд 80 хувиас давсан байна. Үүний дотор химийн үйлдвэр, газрын тос боловсруулах, өнгөт металл зэрэг түүхий эдийн логистикийн эрэлт 7 хувиас дээш өсөлттэй байна. Өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарын логистикийн эрэлт өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өсжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл