solongonews
Харилцаагаа хэрхэн аврах вэ?
2015-12-28 18:21
Хайр дурлалын хамгийн хэцүү үе бол харилцаагаа хэрхэн эрүүл авч үлдэх тухай байдаг. Хэр баргийн хатуу үгэнд бие биендээ гомдох, анхаарал халамж муу тавих гэх мэт зүйлээс болж хайр хөрдөг. Тэгвэл босгосон энэ хайраа яаж авч үлдэх вэ?
1. Түүний өмнөх амьдралыг сөхөх хэрэггүй
Аз жаргалтай байхыг хүсвэл түүний өмнөх хайр дурлалыг сөхөх хэрэггүй. Та тэр үеийг нь сөхлөө гээд өмнөх амьдралыг нь өөрчилж чадахгүй шүү дээ. Үүний оронд одоо болон ирээдүйн амьдралаа хамтдаа ярилцах нь дээр.
 
2. Залуугаа өөрчлөгдөхийг хүлээх хэрэггүй
Одоо үед ихэнх эмэгтэйчүүд хайрт залуугаа өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Дараа нь хүүхэдтэй болчихвол огт өөр хүн болно доо гэж боддог. Гэвч хэрэг үнэндээ огт өөр. Тэр өөрчлөгдөхгүй. Зүгээр л түүнийг байгаагаар нь хайрла. 
 
3. Түүнийг найзуудтайгаа уулзахыг нь битгий хорь
Та найзуудтайгаа уулзахгүй бол таны амьдрал жаахан баргар л биз дээ? Үүнтэй адил тэр ч гэсэн сайн найзуудтайгаа уулзах хүсэлтэй. Уурлаж бухимдалгүй түүнд амрах цаг бага ч болтугай гаргаж өгөөрэй.
 
4. Бүгдийг гартаа авахыг хичээх хэрэггүй
Тэр бол нас биед хүрсэн эр хүн. Тэр юу хийхээ өөрөө мэдэж байгаа учраас түүний ээж шиг нь аашлаад байх хэрэг огт байхгүй. 
 
5. Маргааны үед буруугаа ойлгож, шүүмжлэл сонсож сур
Мэдээж маргалдах үе ямар ч хосод гарна. Энэ үеэр шүүмжлэлийг буруу шаалгүйгээр сайн сонсоод дараа нь үгээ хэл. Үүний дараа түүнийг шүүмжил. 
 
6. Түүнтэй ярилц
Анхааралтай сонсох нь хангалтгүй юм. Түүнтэй үргэлж ярилцаж сайн ярилцагч нь байгаарай. Хэрэв тэр ярилцахаас зугатаад байвал шалтгааныг нь асуу.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл