solongonews
Д.Трамп Орос болон Украины ерөнхийлөгч нартай утсаар ярьжээ
2025-02-13 15:36
Д.Трамп Орос болон Украины ерөнхийлөгч нартай утсаар ярьжээ.

Америкийн Зүүн бүсийн цагийн хоёрдугаар сарын 12-нд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Украины ерөнхийлөгч Зеленский нартай тус тус утсаар ярьжээ. Д.Трамп тангараг өргөснөөсөө хойш Орос, Украины удирдагч нартай анх удаа утсаар ярьсан нь энэ юм. Д.Трамп утсаар ярилцсаныхаа дараа, тэрбээр Украинд айлчлах амлалт хараахан өгөөгүй байгаа бөгөөд Украиныг НАТО-д гишүүнээр элсэх нь “бодит бус” гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Кремль болон Цагаан ордноос авсан мэдээллээр Д.Трамп, В.Путин хоёрын утсаар хийсэн яриа нэг цаг хагас орчим үргэлжилжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков:

- Хоёр ерөнхийлөгчид Ойрхи Дорнодын энхийн үйл явц болон Орос Америкийн хоёр талын харилцааны талаар хэлэлцсэн гэж хэлэв. Утсаар ярилцах үеэр Д.Трамп Орос, Украины мөргөлдөөнийг аль болох хурдан зогсоохыг уриалсан бол В.Путин Украины асуудлыг хэлэлцээгээр урт хугацааны шийдэлд хүрэх боломжтой гэсэн Д.Трампын саналтай санал нэгдсэн байна. “Одоогийн шаардлага бол хамтран хүчин чармайлт гаргах” гэсэн Д.Трампын байр суурьтай В.Путин санал нэгдэж, Украины асуудлыг хэлэлцэж буй АНУ-ын албаны хүмүүсийг оролцуулсан Америкийн албан тушаалтныг Орост хүлээн авахад бэлэн байгаагаа Трампад илэрхийлжээ. Мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах шаардлагатайг Путин мөн онцолсон байна.

Мөн Путин, Трамп нар уулзахаар тохиролцсон, Путин Трампыг Москвад айлчлахыг урьсан гэдгийг Песков нотлов. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливитт хэлэхдээ, Трамп, Путин нар харилцан нөгөө ордонд айлчлах нь урьдчилсан нөхцөлтэй эсэхийг мэдэхгүй байна гэжээ.

В.Путинтэй ярилцсаныхаа дараа Д.Трамп олон нийтийн цахим хуудсаараа дамжуулан тус тусын багаа нэн даруй зөвшилцөл хийж эхлүүлэхэд тэд хоёр санал нэгдсэн тухай нийтэлсэн байна.

ОХУ-ын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Косачев хэлэхдээ, Орос Америкийн харилцаанд ахиц дэвшил гаргахад “бас хол зам бий” гэж мэдэгдэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл