Хятадын чөлөөт худалдааны туршилтын 4 шинэ бүсийг ажиллуулаад хагас жил болов. Энэ хугацаанд чөлөөт худалдааны энэ 4 бүсийн бүтээн байгуулалт тодорхой үр дүнд хүрлээ гэж 11 дүгээр сарын 4 өдөр Хятадын Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян мэдэгдлээ.

Гуандунгийн чөлөөт худалдааны туршилтын бүс
Энэ оны 4 дүгээр сарын 21-нд Гуандун, Тяньжинь, Фужяний чөлөөт худалдааны туршилтын бүс хаягаа өлгөж, 4 дүгээр сарын 27-нд Шанхайн чөлөөт худалдааны туршилтын бүсийн өргөтгөл хэсгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм. Хагас жилд чөлөөт худалдааны тус 4 бүс голдуу таван талаар үр дүнгээ харууллаа гэж Шэнь Даньжян хэлсэн байна.
Нэг. Сөрөг жагсаалтын менежментийг гол болгосон хөрөнгө оруулалтын менежментийн тогтолцооны өөрчлөлт алхам алхмаар гүнзгийрсэн. Хоёр. Олон улсын худалдаанд "Нэг касс"-ын хэлбэр бий болгохыг чухалчилж, худалдааг хялбар ашигтай болгох түвшин дээшилсэн. Гурав. Хөрөнгийн төсөлд валютыг чөлөөтэй хөрвүүлж, банк санхүүгийн үйлчилгээг олон талт болгохоор зорилт дэвшүүлсэн нь санхүүгийн шинэчлэлд ахицтай хэрэгжсэн. Дөрөв. Нийгмийн итгэмжийн зээлийн тогтолцооны бүтээн байгуулалтад суурилсан үйл хэргийн явц дахь буюу үйл хэргийн дараах хяналт удирдлагын тогтолцоо улам боловсронгуй болсон. Тав. Хамтран ажиллаж хөгжихөөр гараагаа болгосон улс орондоо үйлчлэх стратегийн арга барилууд хэрэгжсэн зэрэг болно.
