Гайхалтай найз бүсгүй байх тийм ч хэцүү биш
2015-12-28 18:21
Хайр дурлалыг дүрэлзсэн гал мэт байлгахын хамгийн чухал зүйл бол найз залуугаа ойлгодог, халамжтай бүсгүйн ухаан юм.
1. Түүнд барих бяцхан бэлгүүд
Энэ нь түүнд үнэтэй, заавал чанартай байх тийм том бэлгүүд биш. Харин эсрэгээрээ, жижиг, сэтгэл шингэсэн, тийм ч үнэтэй биш тийм бэлгүүд юм.
2. Чухал зүйлийг мартахгүй байдал
Хэрэв та түүнд үнэхээр хайртай гэдгээ мэдрүүлэхийг хүсэж байвал түүний хувьд хамгийн чухал гэсэн бүх өдрүүдийг санаж байх ёстой. Хамгийн эхэнд түүний амьдралд тохиолдож байсан том үйл явдлыг түүнд сануулж байх. Тэгснээр таныг өөрөөр дүгнэнэ. Харин бусад дуртай өнгө, амьтан гэх мэт зүйлсийг та өөрөө асуугаад дараа нь мартах тохиолдол гардаг. Үүнийг ч гэсэн мартаж болохгүй.
3. Хэцүү үед хажууд нь байх
Амьдралд юу ч тохиолдож болно. Тэр тань руу хар шөнөөр залгаж хамт байхыг хүсвэл та бэлэн байх хэрэгтэй. Түүний асуудлаас бултхын оронд хамт зовлонг давах хэрэгтэй.
4. Бага зэргийн ЭРХ ЧӨЛӨӨГ олгох
Энэ бол ихэнхи бүсгүйчүүдийн гаргадаг алдаа мөн бөгөөд: нэгдүгээрт та түүний ээж биш, хоёрдугаарт тэр бол эр хүн болохоос нохой биш, гуравдугаарт хартай эмэгтэйд хэн ч дуртай байдаггүй. Түүнд өөрийн гэсэн ертөнц, зай гаргаж өгөх хэрэгтэй.
5. Түүний найзуудтай нелдэг байх
Түүний найзуудын дэргэд хайртыгаа магтаж байх хэрэгтэй. Тэд таныг дүгнэхдээ гайхалтай бүсгүй байна, найрсаг юм аа гэж дүгнэх болно. Эр хүний хувьд найзууд нь мөн адил чухал хүмүүс учир та найз залуутайгаа эвтэй байхыг хүсэж л байгаа бол тэдэнтэй чөлөөтэй, найрсаг байхыг зөвлөе. Таниар тэр бахархах болно.
6. Үл ойлголцлоос сэргийлэх
Ямар ч дурлал хэрүүл, маргаангүй байна гэж үгүй. Бүсгүй та түүнтэй муудалцсан ч эрүүл, зөв муудалцах хэрэгтэй. Ухаалаг эмэгтэй өнгөрснийг сөхөж ярилгүй, сэдвээс хазайхгүйгээр муудалцдаг. Тийм бүсгүйчүүдийг эрчүүд үнэлдэг.
7. Үргэлж инээмсэглэх
Тэр таны инээмсэглэх царайг харах дуртай байдаг. Таныг аз жаргалтай байхад тэр ч гэсэн аз жаргалтай байна. Үргэлж уурласан, аашилсан, дургүйцсэн царайг удаан харахыг хүсэхгүй л болов уу.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
