solongonews
Гоолиг гуятай болмоор байна уу?
2015-12-28 18:21
Гуяараа бүдүүн хүмүүсийн хамгийн сайн найз байж чадах зүйл бол дугуй юм. Дугуй унавал гуя шилбэний булчин томордог гэж худлаа. Та дугуй унавал гуя нарийсна. Мөн 10-аас дээш минут дугуй унахад өгзгөнд ачаалал очдог болохоор сайхан өгзөгтэй болох боломжтой.
Махлаг эмэгтэйчүүдийн том асуудлуудын нэг бол яах аргагүй энэ асуудал байдаг. Хоол идэхгүй эсвэл дэглэм барихаар гэдэс татраад алга болдог хэрнээ гуя алга нарийсдаггүй. Хүний биеийн хамгийн удаан турдаг хэсгийн нэг бол гуя. Та бүхэндээ гуяа хэрхэн “гоолиг” болгох талаар хэдэн зүйл хуваалцъя. 
1. Дугуй унах
Гуяараа бүдүүн хүмүүсийн хамгийн сайн найз байж чадах зүйл бол дугуй юм. Дугуй унавал гуя шилбэний булчин томордог гэж худлаа. Та дугуй унавал гуя нарийсна. Мөн 10-аас дээш минут дугуй унахад өгзгөнд ачаалал очдог болохоор сайхан өгзөгтэй болох боломжтой. 
2. Хайчин суулт / гантелтай/
Дасгалуудаас хамгийн их калори шатааж биений булчингуудыг сайн ажиллуулж чаддаг дасгал юм. Хэрвээ хайчин суултыг буруу хийвэл гуяны булчин буруу хөгжин томорно. Хэрвээ зөв хийвэл гуя нарийсч өгзөг өргөгдөн томорно. Гантелтай хийдэг учир нь илүү их ачаалал өгөх зорилготой. Танд гантел байхгүй бол 1,5л-ийн усны саванд ус хийгээд 2 гартаа барьж болно. 
3. Дээс тоглох 
Дээс тоглох нь гуяны гэлтгүй биений бүх булчин ажиллуулж чаддаг гайхалтай дасгал. Хүн дээс тоглохдоо өлмий дээрээ үсэрдэг учраас шилбэний булчин гуяны булчинд сайнаар нөлөөлдөг. 
4. Алхах, шатаар явах
Шатаар явах нь өгзгийг өргөж гуяыг чангалж зөв хэлбэртэй болгодог. Энгийн мөртлөө шилдэг дасгалуудын нэг юм.
Нийтлэгч : Гоо
 
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл