solongonews
Холбооны технологийн туршилтын 14-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө
2025-01-24 10:36
Холбооны технологийн туршилтын 14-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.

Өнөөдөр буюу 2025 оны 01-р сарын 23-ны 23:32 цагт Хятадын Шычаны хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-3 зөөгч пуужингаар холбооны технологийн туршилтын 14-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөж,хиймэл дагуул товлосон тойрог замдаа амжилттай орж, хөөргөлт бүрэн дүүрэн амжилттай боллоо.

Холбооны технологийн туршилтын 14-р хиймэл дагуулыг гол төлөв хиймэл дагуулын холбоо, радио телевиз, мэдээлэл дамжуулах болон бусад үйлчилгээнд ашигладаг бөгөөд холбогдох техникийн туршилтад ашиглах болно.

Энэ нь Чанжэн цуврал пуужингийн 558 дахь нислэг болох юм.

Зохиогч: ЛИ ГҮӨЛИ,ЦҮЙ ВАНЬ-ИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл