"Нэжа" "Мөрдөгч Хятадын хотхоноор 1900" зэрэг Хятадын олон кино олон улсын дэлгэцээр гарч эхлэхийн хэрээр, хоёрдугаар сарын 17-нд Хятадын үндэсний киноны газар, Хятадын төв радио телевиз гол зохион байгуулж, Глобал телевизийн төв, Киноны сувгийн гүйцэтгэн зохиож байгуулсан "Кино үзэхээр Хятадад аялаарай" арга хэмжээний нээлт Бээжин дэх Хятадын киноны музейд боллоо. Хятадын төв радио телевизийн дэд захирал Шинь Бо, Глобал телевизийн төвийн ерөнхий редактор Фан Юн нар арга хэмжээнд оролцов.

Энэ арга хэмжээ нь голчлон Хятад улсын киног гадаадад түгээх, үзүүлэх, гадаадад Хятадын кино наадам зохион байгуулах, "кино + аялал жуулчлал"-ыг өргөнөөр сурталчилж, олон улсын кино сонирхогчдод Хятад улсын тухай ойлголтыг нэмэгдүүлж, Хятад улсад ирж жуулчлахад тус дөхөм үзүүлэх зорилготой юм.
