solongonews
Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газар шагналын хур буулгалаа
2015-12-14 18:41
Өнгөрөгч амралтын өдрүүдэд тэнгэрийн хур, шагналын хур зэрэг буусан өдрүүд болж өнгөрлөө.

Өвөр Монголын Урлагийн Их Сургуульд уригдан багшилж байгаа морин хуурч Батболдын Баттулга 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын шагнал болох Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Б.Баттулга нь уртын дуучин М.Дорждагватай хамтран Монгол Төрийн уртын дууг анх удаа бүрэн эхээр нь дуулж, хуурдаж “Монгол Төрийн уртын дуу”-ны цомог гаргасан бөгөөд тус бүтээл нь 2013 онд Монгол Улсын Төрийн ордонд залагдсан байна.

Морин хуурч Батболдын Баттулга

Мөн Өвөр Монголын Солонго мэдээллийн төвд уригдан ажиллаж байгаа Солонго сонин, сайтын редактор Буянаагийн Туяа “Эх хэл соёлоо хамгаалъя” бүтээлээрээ, Солонго сэтгүүлийн редактор Энхбаатарын Үржинханд “Чангаар уншихын ач тус” нэртэй бүтээлээрээ Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс тухайн сэтгүүлчийн шилдэг бүтээлд олгодог нэр хүндтэй шагнал болох “Ган үзэгтэн” шагнал тус тус хүртлээ. Шагнал гардуулах ёслол Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газарт болж, шагналыг Ерөнхий Консул Б.Бямбадорж хүндэтгэлтэйгээр гардууллаа. Ёслолын үеэр Өвөр Монголын Урлагийн их сургуулийн болон Солонго мэдээллийн төвийн  дарга, удирдлагууд, бусад албаны хүмүүс хамт байлцлаа.

Буянаагийн Туяа

Энхбаатарын Үржинханд

Зохиогч: Т.БУЯНХИШИГ
Найруулагч: УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл