solongonews
Хятад-Европын ачааны галт тэрэгний төв маршрутаар тээвэрлэсэн ачааны нийт хэмжээ 17 сая тонноос давжээ
2025-03-11 21:47
Хятад-Европын ачааны галт тэрэгний төв маршрутаар тээвэрлэсэн ачааны нийт хэмжээ 17 сая тонноос давжээ.

2013 онд Хятад-Европ ачааны галт тэрэг эхэлж аялснаас хойш, энэ оны 02-р сарын сүүлч болтол ӨМӨЗО-ны Эрээн хот боомтын Хятад-Европ ачааны галт тэрэгний ачааны нийт хэмжээ 17 сая тонныг давж, 17 сая 680 мянган тоннд хүрч,нийт 18161 галт тэрэг аялсан байна.

Эрээн боомт нь Хятад-Европын ачааны галт тэрэгний төв маршрутын чухал зангилаа болох бөгөөд Хятад Монголыг холбосон хамгийн том хуурай замын боомт болох юм.Одоогийн байдлаар Эрээн боомтоор нэвтэрч бий Хятад-Европын ачааны галт тэрэг нь 10 гаруй улс орон,бүс нутгийн 70 гаруй хот буюу өртөөнд хүрч, Хятадын 24 мужийн 60 гаруй хотоор дамждаг байна.Аялах маршрутын тоо 2 байсан бол 71 болж нэмэгдсэн бөгөөд ачсан бараа бүтээгдэхүүнд шинэ эрчим хүчний автомашин, дагалдах хэрэгсэл, өндөр зэрэглэлийн машин, тоног төхөөрөмж зэрэг 10,000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн багтаж байна.Өнөөдөр болоход уг боомтоор өдөрт дунджаар 10 гаруй Хятад-Европын ачааны галт тэрэг нэвтэрч байна.

Зохиогч: ЖАН ЧЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл