solongonews
Хятадын хөрөнгө оруулалтаар зам тавина
2015-11-11 15:20
Хятадын хөрөнгө оруулалтаар Монгол Улсын Тосонцэнгэл-Улиастай, Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн зам тавина.

Хятадын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам”, “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км авто зам”-ын барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вень Жябао Монголд 2010 онд хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газарт 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох боломжтой болохоо мэдэгдсэн. Үүний дагуу техникийн түвшинд хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцээг явуулсны  дүнд гурван салбарт нийт 13 төсөл хэрэгжүүлэхээр хоёр орны Засгийн газар тохиролцож, зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулж, Монгол улсын УИХ-аар баталсан байдаг.

Засгийн газрын “Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай” 2015 оны 309 дүгээр тогтоолын хавсралтаар 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталсан.

Тус жагсаалтад зам, тээврийн салбараас дээрх төслүүд багтсан бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын санал болгосноор эдгээр төслүүдийг Хятадын компаниудаар гүйцэтгүүлэхээр тохирч, мөн санал болгосон компаниудаас сонгон гэрээг шууд байгуулан хэрэгжүүлэх юм байна.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : elsw.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл