Эгэл амьдралын диваажин №1: Ээж ээ, эдгээд ирээрэй
2015-12-28 18:21
“Савны хорт хавдрын урьтал үе” гэсэн онош гарчээ. “Умайн хүзүү, савны улайлттай олон жил явсан байна. Эмчлүүлээгүй удсан нь явсаар хавдарт хүргэсэн байна шүү дээ” гээд л эмч хангинатал загнаж.
Бид ертөнцийн алив сайхныг хүсэн тэмүүлдэг ч харин түүн дотор амьдардгаа мэддэггүй. Өглөөний нарны алтрах түмэн үртсийг энгийн зүйлд бодчихоод, мандах нарыг угтан харах хувь заяаныхаа аз хийморийг бид хааяадаа умартдаг нь үнэн. Өглөөг эрүүл сайхан угтахын цаглашгүй жаргал, цуцахаа умартан ядартлаа ажиллахын жаргал, зүтгэсний үрээр бүтээсний жаргал амсахын гайхамшгийг гагцхүү эрүүл хүн л эдэлж мэдэрдэг. Эрүүл энх явахын эрхэм жаргалыг эрдэнэт хүмүүн та бид өөрсдөө цогцлоож чадна.
Тийм ч болохоор эгэл амьдралын диваажин болсон эрүүл өдрүүдийг буцаан олж, өвчнөө ялсан, өөрийгөө өөрчилж чадсан сайхан түүхийг бүсгүйчүүдтэйгээ хуваалцахыг хүслээ. Өвчин эмгэггүй эрүүл явахын чагтага болсон үндсэн гол мэдээллүүдийг алхам тутмынхаа амин мөрдлөгө болгоосой хэмээн дуулгахыг зорьлоо.
Үрийнх нь итгэл, хүлээлт тээсэн энэ дуу хөтөл даван давтал чихэнд нь хангинасаар л байлаа. Их замд нийлж холдохын өмнөхөн машины арын цонхоор эргэн харвал бөмбөн цагаан гэр нь, гэрийнхээ гадаа үдэж хоцорсон нөхөр хүүхдүүд нь зэрэглээн дунд ойртож нэг, холдож нэг харагдахад Рэгзэнгийн сэтгэл жигтэйхэн хоосорч орхих шиг нэг л эмзэг хөндүүр оргиод явчихаж. Чухам энэ л үес, амьдралд хоргодон шунахын оволзсон хүслээр дүүрч, “Эвий муу хүүхдүүддээ эрүүл болоод эргэж ирэхсэн. Идээ цагаагаа боловсруулдаг илүү гэртээ орж гарч, өдөржин завгүй өнжихийн жаргалыг ахин ахин мэдрэхсэн. Насаараа малын дэлэн шувтарч, аргал хомоолтой хөөцөлдөж, шанхныхаа үсийг өөд нь татахгүй шахам явсаар өтлөх нь” гэж муу ханьдаа юунд үглэж зовоодог байгаав дээ. Тэр бүхэн чинь миний аз жаргал байж шүү дээ..." гэж бодуут нулимс нь асгараад явчихжээ.
Нуруу нь хөшиж, гуя руу нь даган янгинаж, өндгөвч нь өвдөх зэр биеийн зовиураасаа үүдэн аймгийн төв орж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлбэл “Савны хорт хавдрын урьтал үе” гэсэн онош гарчээ. “Умайн хүзүү, савны улайлттай олон жил явсан байна. Эмчлүүлээгүй удсан нь явсаар хавдарт хүргэсэн байна шүү дээ. Та нар яасан биедээ хайр найргүй улс вэ? Жилдээ нэг малаа хаяад үзүүлчихэж болдоггүй” гээд л эмч хангинатал загнаж. Тэгснээ өрөвдөв бололтой, үгээ зөөллөж “Та ёстой азтай юм, ингэж үзүүлээгүй бол хугацаа өнгөрөх тусам өвчин газар авах байж шүү дээ” гэсэн эмч бүсгүйн гэгээн үгэнд жаахан тайтгарсан ч гэртээ очихдоо бүлх залгиснаас ч дор сэтгэл нь зангирсан хүн харьсан гэдэг. Харьсныхаа нөгөөдөр нь л эмчлүүлэхээр Улаанбаатарыг зорьсон хэрэг. Эмнэлэгт хандаж шинжилгээнд хамрагдахын ач тусаар хорт хавдрын эхлэлээ эрт мэдэж эмчлүүлээд эдгэж илааршсан хүн олон. Сайхан түүхүүд эргээд олон мянган хүнд санаж сэрэх ухаарлын гарц, итгэлийн дуудлага болдог. Тиймээс Хавдар судлалын Үндэсний Төвийг зорьж уулзаж ярилцсан энэ эмэгтэй 5 хоноод эмнэлгээс гарна гэж байлаа.
-Таны бие гайгүй юу? Эмчилгээ зохимжтой сайхан илааршиж байгаа гэж сонслоо.
-Өө сайхан болж байна. Ачтай буянтай эмч нар байгаагүй бол хүн үхэхэд ойрхон явдаг юм байна шүү.
-Өвчин зовиураа анх яаж мэдэв?
Тэгээд аймагт үзүүлтэл улайлттай удаан явж, шарх болоод тэрнээсээ хавдар үүссэн гэж оношлосон. Тэгэхээр би өвчлөөд их удсан шиг байгаа юм.
-Сав их дүлий эрхтэн гэж үнэн юм. Ер өвдөж барьж энээ тэрээ гэхгүй байсаар саяхнаас л нуруу, гуя, өндгөвч өвдөж, амархан ядарч сульдаад хэцүү болсон. Тэгээд аймагт үзүүлтэл улайлттай удаан явж, шарх болоод тэрнээсээ хавдар үүссэн гэж оношлосон. Тэгэхээр би өвчлөөд их удсан шиг байгаа юм. Ер биед мэдэгдэхгүй юм байна лээ. Тиймээс, ээ дээ, үзүүлж, урьдчилан сэргийлж байгаарай л гэж хэн хүнд захиж хэлмээр юм байна шүү.
-Хэр удаан хэвтэж эмчлүүлж байна?
-Сар хэртэй болох гэж байна. Бие тэнхэрч, сэтгэл сэргээд, үхлийн тухай бодож байсан хүн чинь гэрээ санаад хүүхдүүдээ нүдэндээ харж баяр хөөр төрөөд, үхээд дахин амьдрах л ийм байдаг байх гэмээр. Эм тарианаас гадна, хавдрын эсрэг хийдэг бүхий л эмчилгээг эмч сувилагч нар сэтгэлээ гарган хийж өгч байгаа.
-Зовлонд учирсан хүн л бурханд ойртдог гэдэг шиг өвдсөн хүн өөрийн биеэр туулсан зовлонг бусдад сургамжлахдаа эмчээс ч илүү ойр болуу гэж таныг зорьж ирсэн юм. Эмэгтэйчүүд, охид хүүхнүүдэд сэрэмж санаа болох зүйл бишгүй л байгаа даа?
Залуу эмэгтэйчүүд аборт хийлгэнэ гэдэг өвчний эхлэл болдог төдийгүй анхны жирэмслэлтийг абортоор таславал үргүйдэлд хүрэх ч аюултай юм байна.
-Ийм өвчнөөр эмэгтэйчүүд их ирдэг юм байна. Эрт илрүүлэх тусмаа эмчилгээ сайн авдаг гэнэ. Тиймээс хавдрын сэргийлэх үзлэгт л орж баймаар юм байна шүү. Энд би олон юм сонсож мэдэж сурлаа. Аль болох даавуун материалтай дотуур өмд өмсөж байх хэрэгтэй. Нейлон материал биед тун тааруухан эд гэнэ шүү. Умайн хүзүү улайлттай үед эмэгтэйчүүдийн “цагаан юм”-ны хэмжээ ихэсч, таагүй мэдрэмж төрж, зовиур илэртлээ уддаг ч өвчин газар авсаар л байдаг юм байна. Спиральтай үед гадны биетээс үүдсэн өвчлөл үүсэх магадлал бас байдаг болохоор улирал тутам үзүүлэхэд гэмгүй. Залуу эмэгтэйчүүд аборт хийлгэнэ гэдэг өвчний эхлэл болдог төдийгүй анхны жирэмслэлтийг абортоор таславал үргүйдэлд хүрэх ч аюултай юм байна. Архи, тамхины хэтэрсэн хэрэглээ хүртэл савны хорт хавдар үүсгэдэг юм байна. Арга ч үгүй биз. Хүний бие эрхтэн гэдэг угаасаа нэг л зүйл.
Замбараагүй задгай явдал, бэлгийн олон хавьтагчтай байх нь бэлгийн замын халдварт өвчин авах магадлал тун их байдгаас гадна хавдар гэгч аюулын бас нэг шалтгаан болдгийг эмч сувилагчид залуу эмэгтэйчүүд, охидод зөвлөж байгааг сонслоо. Ээ дээ, хүүхнүүддээ хэлэхэд ханьдаа үнэнч байж, элдэв эрсдэлд өөрийгөө оруулалгүй, үзлэг оношлогоонд жилдээ 1-2 ороод явахад эрүүл саруул сайн сайхан явах болно. Жилдээ 1 удаа эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж эсийн шинжилгээ өгөхөд гэмгүй юм байна шүү. Өвдсөн үедээ л хүн эрүүл байхын жаргалыг мэдэрдэг юм байна. Эрүүл хүн их юм бүтээнэ. Эрүүлийг л эрхэмлээрэй.
-За баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
Нулимс нь цийлэн байж, эрүүл байхын цаглашгүй жаргалыг бахдан өгүүлсэн Рэгзэн бүсгүйн ярианаас уншигч таныг санаа аваасай, сургамж болгож өөртөө сэтгэл тавиасай гэснийх. Элдэв зовиур шаналгаагүй ч гэлээ үзлэг шинжилгээнд жилдээ нэг орж, өөртөө болон үр хүүхэд гэр бүлийнхэндээ чимээгүй нүүрлэх өвчний аюулаас ангид байх эрхэм сонголтыг хойш тавилгүй ажил хэрэг болгоорой.
Гэгээ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
