Хатан голын дээд дунд урсгалын мөс хайллаа
2025-03-18 10:45
Хатан голын дээд дунд урсгалын мөс хайллаа

Цаг агаар дулаарах тусам Хятадын хоёр дахь том мөрөн болох Хатан голын Өвөр Монголын хэсгийн голын мөс хайлж, өвөрмөц төрх байдлаар нээгдэж эхэллээ.
Сүүлийн өдрүүдэд, Хөх хотын Тогтох шяний Хэкөү тосгоны ойролцоо, Хатан голын дээд дунд урсгалын хэсэгт гол нээгдэж,байгалий энэ үзэмжийг сонирхох жуулчид өдрөөс өдөрт олширч байна.
Мөс хайлж гол мөрөн цөнгөө түрэх нь өндөр өргөргийн зарим хүйтэн бүс нутгийн гол мөрөнд байдаг л үзэгдэл юм. ӨМӨЗО-ны хэсэгт Хатан голын урсгал муруй саруй тохойрон урсаж, усны урсгал олон янз хэлбэртэй байж, гүүр, аюултай хэсэг, далан хоолойгоор дамжин урсдаг тул голын нээлтийн үеэр хүчтэй цөн түрэх эрсдэлтэй билээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
