Хайрын олон сайхан дуугаараа монголчуудын зүрхийг эзэмдэж явсан дуучин С.Сэрчмаа 11 дүгээр сарын 28-нд Өвөр Монголын Ордос хот, 12 дугаар сарын 12-нд Хөххотноо тус тус бие даасан тоглолтоо хийлээ. Өвөр Монгол фенүүдийхээ тэсэн ядан хүлээсэн сэтгэлийн хариу болгож дуучин бүсгүйн тоглолт дээр "Зүүдэнд ирсэн хонгорхон ээж", "Надад итгээч", "Дурлал" зэрэг хүмүүсийн сайн мэдэх хит дуунуудаа өргөн барьжээ. Тоглолтын үеэр С.Сэрчмаагийн охин Хураа тайзнаа гарч "Би монгол хүн" шүлгээ уншиж ээжийнхээ тоглолтыг хөөрхөн дуу хоолойгоороо чимээд амжив. Дуучин С.Сэрчмаа өмнө нь Өвөр Монгол яруу найрагч Насан, ая зохиогч Цэцэнцогт нартай хамтран "Холын цэнхэр нутаг", "Зүрхний эрэл" дууг амилуулан дуулж Өвөр Монгол фенүүдийхээ сэтгэлд хүргэж байсан. Энэхүү тоглолтын найруулга, тайзны гэрэлтүүлэг үзэсгэлэнт дуучин бүсгүйн өвөрмөц дуу хоолой, эрч хүчтэй цоглог төрх, содон хувцаслалт, ур чадвар, хөгжмийн дуугаралт үдшийг гайхамшигтай болгож чадсан билээ.
