solongonews
Хятад улс Монгол Улсаас өвс орууллаа
2015-11-12 09:58
Хятад улс Монголоос өвс орууллаа.

Монгол Улсаас Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Хатавч боомтоор 11дүгээр сарын 11-нд 8 ачааны машинаар 200 тонн өвс орууллаа. Хятад улс Монголоос анх удаа өвс оруулж байгаа бөгөөд энэ жил нийт 100 мянган тонн өвс оруулах юм байна.

Энэ удаагийн өвс оруулж буй үйл ажиллагаа нь "Хятадын Өвөр Монголын Шилийнгол аймаг болон Монголын Сүхбаатар аймгийн хамтын ажиллагааны ерөнхий гэрээ", "Хятадын Өвөр Монголын гурван аймаг хот болон Монгол Улсын зүүн гурван аймгийн хамтын ажиллагааны анхдугаар хурлын санамж бичиг, санаачилга"-ын дагуу хоёр орны эдийн засаг худалдааны харилцааг эрчимжүүлэх хүрээнд явагдаж байгаа чухал арга хэмжээ юм.

Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл