solongonews
Эрээн хотоос Улаанбаатар хүрэх зорчигч тээврийн тогтмол хугацаатай шугам нээнэ
2015-11-07 15:04
Хятад, Монгол хоёр улсЭрээн хотоос Улаанбаатар хүрэх зорчигч тээврийн тогтмол хугацаатай шугам нээнэ.

Хятад, Монгол хоёр улс Эрээн хотоос Улаанбаатар хүрэх зорчигч тээврийн тогтмол хугацаатай шугам нээхээр зөвшилцөлд хүрч, “Нэг өдрийн аялал” хил дамнасан зорчигч тээврийн ажиллагаа өрнүүлнэхээр болжээ.

Хятад, Монгол хоёр улсын 29-р ээлжит зам харилцааны хурлын агуулгыг хэрэгжүүлэх зорилгоор сүүлийн өдрүүдэд хоёр улсын төлөөлөгч Эрээн хотод хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээр нь Хятад, Монголын хил дамнасан аялал жуучлалын зам тээврийн эргэн тойронд ярилцаж, доорх гурван талаар хэлэлцэн тогтсон байна.

Нэг. Эрээн хотоос Улаанбаатар хүрэх зорчигч тээврийн тогтмол хугацаатай шугам нээнэ.

Хоёр. Хятадын тээврийн компани 8-20 суудалтай автобус гаргаж, Эрээн хотоос Замын-Үүд хүрэх “Нэг өдрийн аялал” хил дамнасан аялал жуулчлалын тээврийн ажиллагаа өрнүүлнэ.

Гурав. Эрээн хотоос Замын-Үүд хүрэх Хятад, Монгол хоёр улсын тээврийн автобусны харилцан тооцоо хийх, ээлжлэн автобус гаргах механизм байгуулах зэрэг болно.

Хил дамнасан аялал жуучлал бол Хятад-Орос-Монгол гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулахын чухал агуулга болно. Мөн Хятад-Орос-Монгол гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулах чухал тавцан юм. 10 дугаар сард болсон Хятад, Монголын анхдугаар экспоны үеэр Хятад, Монгол, Орос гурван улс 10 зурвас хил дамнасан аялал жуучлалын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Үүнд, Хятад, Монголын хоёр улсын зочид буудлын барилга, менежмент болон Хятад, Монгол хоёр улсын хил дамнасан аялал жуулчлал хөгжлийн төсөл зэргийг хамарч, эдгээр нь гурван улсын хил дамнасан аялал жуучлалд нөлөө үзүүлнэ. Дээрх гурван талаар хэлэлцэн тогтсон нь Эрээн хотын хил дамнасан зорчигч тээврийн саад бэрхшээлийг үндсээр нь арилгаж, хил дамнасан аялал жуучлалын үйлчилгээ хангах чадварыг сайжруулах болно.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл