solongonews
Хагалгаагаар төрсөн ээж өөрөөрөө амаржих боломжтой
2015-12-28 18:21
Хамгийн гол нь дор хаяж 6-7 жилийн зайтай төрөхөд сорвины эдгэрэлтээс шалтгаалан өөрөөрөө төрүүлэх эсэхийг нь шийдэж байгаа юм байна. Үүнийгээ ч эх баригчид хэлж байна. Хамгийн гол нь эхчүүд бид өөрсдөө биеэ сайн гамнаж, гэр бүлээ зохистой хугацаагаар төлөвлөж, биеийн дархлаагаа сайжруулах шаардлагатай юм байна.
Төрөлтийг өөрөө шийдэж болдогсон бол би өөрөөрөө төрөхийг нь сонгох байсан. Яагаад гэвэл төрсний дараах арчилгаа нь хамаагүй бага. Тэгээд ч амаржчихаад хоёр цагийн дараа сэмбийтэл алхаж чадна, хэвлийгээ барьж нүүрээ үрчийлгэн эмнэлгийн коридороор бээцийгээд алхахгүй шүү дээ.
 
Хагалгаагаар төрсний дараа өвчин намдаагч эмний үйлчлэл нь гарч, лав л 10 хоног нуруугаа эгцэлж чадахааргүй зовиуртай явдгийг би биеэрээ мэдэрсэн хүн. Би одоо хоёр дахь хүүхдээ тээж байна. Хүүхдүүд маань хоёр жилийн зайтай төрж байгаа юм. Өөрөөрөө амаржихыг хүссэн ч хяналтын минь эмч зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл хоёр жил гэдэг хагалгааны сорви биежиж, төрөлтийн ая даахааргүй байдагтай холбоотойг надад тайлбарласан юм. 
 
Харин ямар үед хагалгаагаар төрсөн ээжийг өөрөөрөө амаржихыг зөвшөөрдөг вэ. Энэ асуултад мэргэжлийн эмч нар хагалгааны сорви биежсэн, цусан хангамж сайжирсан, эхийн биеийн байдал сайн байгаа үед зөвшөөрдөг гэж байна. Дор хаяж 6-7 жилийн зайтай төрөхөд сорвины эдгэрэлтээс шалтгаалан өөрөөрөө төрүүлэх эсэхийг нь шийдэж байгаа юм байна. Үүнийгээ ч эх баригчид хэлж байна. Хамгийн гол нь эхчүүд бид өөрсдөө биеэ сайн гамнаж, гэр бүлээ зохистой хугацаагаар төлөвлөж, биеийн дархлаагаа сайжруулах шаардлагатай юм байна. 
 
Иймд хагалгаагаар төрсөн ээжүүд маань дараагийн удаад өөрөөрөө амаржихын тулд эмчээс сайтар зөвлөгөө авч, эрүүл мэндээ сахин хамгаалах, гэр бүл төлөвлөлтдөө анхаарах хэрэгтэй аж. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл