“Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлснээс хойш Шинэ Барга баруун хошууны хөдөө орон нутгаас эхлэн их хэмжээний өөрчлөлт гарч байгаа нь хүмүүсийг баярлуулж сэтгэлийг тэнийлгэж байна. Ард түмэн төрийн албан хаагчидтай идэвхтэйгээр сайн дураараа хөдөлмөрлөж, “Арвыг хамруулах” төслийн хэрэгжилт үнэнхүү үр өгөөжөө өглөө.
Могойт сууринд амьдрах Сүрд энэ жил “Арвыг хамруулах” төслийн ачаар супермаркет нээх дэмжлэгт багтаж, сард дөрвөн мянган юаний цэвэр орлоготой болсон байна.
Рү-И супермаркет
Бүрд гацааны малчин Хунь Линь хөгжлийн бэрхшээлтэй тул жижиг мухлаг ажиллуулж, арай л гэж амьдралаа аргацааж байсан бол сумын удирдлага түүний хуучин шавар байшинг газарт оруулж, 60 кв.м шинэ дэлгүүр барьж өгсөн нь түүний гэр бүлд маш том тус болсон байна.
“Арвыг хамруулах” төслийн ажил эхэлж Шинэ Барга баруун хошууны Далай сум нь сумын төвийн суурин иргэд, малчин түмэнд цэвэр тохилог орон сууцтай болгох зорилготой 1000 гаруй албан ажилтнуудыг зохион байгуулалттайгаар ажиллуулж, шинэ бүтээн байгуулсан барилгын цэвэрлэгээг хийж, суурингийн төвийн 2.8 тонн хог хаягдлыг цэвэрлэж, “Арвыг хамруулах” төслийн суртал ухуулгын хуудас 3000 хувь тарааж, 184 суурин айлын 166 хуучин эвдэрхий байшинг засаж, нураах хэлэлцээрт гарын үсэг зуруулж, энэ жил 46 тоосгон байшинг шинээр барьж байгуулав.
“Арвыг хамруулах” төслийн нэг зурвас болох хөдөө тосгонд байнга суурин суугаа хүн амын ядуу буурай амьдралын баталгаа, эм эмнэлгийн даатгал Архашаат сууринд хийгдэж, Архашаатын харьяанд байгаа хоёр уурхайгаас тус тосгоны дөрвөн гацааны 45 наснаас дээш 1200 гаруй малчдад тэтгэврийн даатгалыг нь тушаан өгч, тэтгэврийн даатгалын ашиг хүртсэн хэмжээ нь 85 хувь хүрэв. Энэ хүрээнд Архашаатын 48 байшинг засаж, газарт орсон 70 байшинг нурааж, суурин иргэдэд зохих хэмжээний нөхвөр олгов.
Шинэ Барга баруун хошууны Хөлөн балгас “Арвыг хамруулах” төслийн хэрэгжилтийн хүрээнд иргэдэд шинэ байшин барьж өгөн, малын хашаа саравчийг засаж, шинээр барьж байгуулах ажил зохион байгуулж, мал маллах тусгай дүүрэг байгуулах ажлыг эрчимтэй хийж байна. Энэхүү мал маллах дүүрэгт малчдын суух байр байшингийн талбай 60 кв.м, малын саравч 150 кв.м байхаар бүтээн байгуулж, 30 айл өрхөд мал маллах нөхцөл боломжийг ханган өгчээ.
