Яагаад татуурга биш вакс гэж?
2015-12-28 18:21
Илүүдэл үсийг хусна гэдэг хамгийн үр дүнгүй арга гэдгийг та мэдэх үү? Хусах тусам үсний ургалт хурдасч улам бүдүүн ширхэгтэй болдог.
Яагаад би таныг татуурга биш вакс хэрэглэхийг дурдая:
1. Үсээ авахдаа өөрийгөө гэмтээхгүй

Татуургатай харьцахад их болгоомж хэрэгтэй. Харамсалтай нь ихэнх хүмүүс хэрэглэж байхдаа биеэ зүсдэг.
2. Үсний ургах хугацааг удаашруулдаг

Вакс хэрэглэсний дараа үсний ургах хугацаа удааширч багадаа 2 долоо хоног ургадаггүй.
3. Үс буцаж ургахдаа бүдүүн ширхэгтэй ургахгүй

Ваксын том давуу тал бол үс буцаж ургахдаа нарийн ширхэгтэй ургадаг нь юм. Татуурга хэрэглэх тусам үсний ширхэг бүдүүрдэг.
4. Хуулдаг вакс тийм ч их өвтгөдөггүй

Хуулдаг ваксын дууг сонсоход ихээр өвдөж буй мэт мэдрэмж төрдөг. Үнэндээ зөв хэрэглэвэл өвдөлт тийм ч ихээр мэдрэгддэггүй. Заавал хуулдаг вакс гэлтгүй крем вакс, халуун вакс гэх мэт олон төрөл байдаг.
*Бикинид хуулдаг вакс тохиромжгүй
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
