solongonews
Шэньжөү-19 сансрын хөлгийн багийнхан хоёр дахь удаагаа бүхээгээс гарч ажиллав
2025-01-21 11:28
Шэньжөү-19 сансрын хөлгийн багийнхан хоёр дахь удаагаа бүхээгээс гарч ажиллав

Хятадын нисгэгчтэй сансрын төслийн албанаас мэдээлснээр, Шэньжөү-19 хөлгийн сансрын нисэгчийн баг 1-р сарын 21-нд хоёр дахь удаагаа бүхээгээс гарч амжилттай ажилласан байна.  

Мөн өдрийн 1:12 цагт, бүхээгээс гарч 8 цаг 30 минут ажиллаад Шэньжөү-19 багийн сансрын нисгэгч Цай Шюйзэ, Сүн Линдүн, Ван Хаозэ нар нягт хамтран ажиллаж, сансрын станцын робот гар болон эх газар дээр байгаа шинжлэх ухааны судлаачдын хамтын ажиллагаа, дэмжлэгээр, тус станцын сансрын хог хаягдлаас хамгаалах төхөөрөмжийг суурилуулах, бүхээгээс гадуурх төхөөрөмж, байгууламжийг шалгах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Бүхээгээс гарсан сансрын нисгэгч Цай Шюйзэ, Сүн Линдүн нар Вэньтянь туршилтын бүхээг руу аюулгүй буцан ирж, бүхээгээс гарч ажиллах ажиллагаа бүрэн амжилттай болжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл