solongonews
Боломж, хамтын ажиллагаа, хамтын ялалт
2015-11-17 09:46
Хятад, Монголын хил дамнасан цахим худалдааны хамтын ажиллагааны уулзалт 10 дугаар сарын 24-ний өдөр Хөххотод боллоо.

       Энэхүү уулзалт нь Хятад, Монголын экспоны Худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес уулзалтын арга хэмжээний нэг нь болно. Энэхүү арга хэмжээг Хөххотын Ардын засгийн газар санаачлан Хөххотын Худалдааны товчоо, Хөххотын Цахим худалдааны хөгжлийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулжээ.

       Тус уулзалтын гол сэдэв нь “Боломж, хамтын ажиллагаа, хамтын ялалт” болно. Уулзалтад Хятад, Монголын засгийн газрын тэргүүн, Филиппинээс Хятад суугаа элчин сайд, А Либаба судалгааны хүрээлэнгийн тэргүүн, Жиндүн худалдааны тэргүүн, Хятад, Монголын хил дамнасан цахим худалдааны компанийн тэргүүн, Хятад, Монголын хил дамнасан логистик аж ахуйн нэгжийн тэргүүн, хил дамнасан бизнесмэнг бэлтгэх компанийн тэргүүн, Хөххотын цахим худалдааны аж үйлдвэрийн парк, Өвөр Монголын бүх их дээд сургуулийн мэргэжилтнүүд оролцсон байна. Тэд Өвөр Монголын хил дамнасан цахим худалдааны хөгжлийн явцад тулгамдаж буй асуудал болон тэдгээр асуудлын эргэн тойронд санал бодлоо солилцож, хил дамнасан цахим худалдааны бодлогын хандшийг судалж, Өвөр Монголын аж ахуйн нэгжийн шинэчлэлтийн зам мөрийг судалж, хил дамнасан хэрэглээний индрийг байгуулах арга хэлбэрийг хайж, хил дамнасан аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, хамтын ялалтыг ахиулахыг зорив.

Хил дамнасан цахим худалдаа: Боломж болон өрсөлдөөн нэгэн зэрэг оршино

       Одоогоор Хятад, Монголын хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэхэд боломж болон өрсөлдөөн нэгэн зэрэг оршиж байна. Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн багш Р.Шарбанди хэлэхдээ: -Хятад, Монгол хоёр улсын цахим худалдааны хамтын ажиллагааны хөгжил анхан шатандаа байгаа бөгөөд олон хэрэгцээ шаардлага, бэрхшээл тулгарч байна. Үүнийг бид хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй бөгөөд зах зээлийн хөгжлийн боломж их байна. Хятад, Монголын экспо зохиогдсон нь хоёр улсын харилцааг улам нягтруулж, хил дамнасан цахим худалдааны хөгжилд боломж нээв.

Ойрын жилүүдэд Монгол Улс нь олон арга хэмжээг хэрэгжүүлж, цахим худалдааг ихээр хөгжүүлж байна. Өнөөдрийн уулзалт арга хэмжээ нь цахим худалдаа хийж буй хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагад санал бодлоо солилцох боломжийг хангалаа. Хоёр улсын цахим худалдааны хамтын ажиллагааны хөгжлийн дагуу Хятад, Монголын зах зээл нээгдэх болно гэдэгт итгэж байна гэжээ.

Хил дамнасан цахим худалдааны индэрийг хөгжүүлнэ

Монгол Улсад UBMALL.mn вебсайтыг мэдэхгүй хүн гэж бараг байдаггүй. Үүнийг үүсгэн байгуулсан хүн нь Хятадын иргэн Ли Пэнюань болно.

Монгол Услын хил дамнасан цахим худалдааны зах зээл үндсэндээ хоосон бөгөөд улсын дотоодын хэрэглэгчийн хүсэл шаардлагыг хангаж чадахгүй байна. Гэвч интернэтийн мэргэжлийн түвшин өндөр байдаг. Улсын дотоодын цахим худалдааг хөгжүүлэх бодлогын дагуу Монгол Улсын цахим худалдааг хөгжүүлэх өргөн давуу талтай хэмээн Ли Пэнюань үзэж байна. Тэрээр 2014 оны 1 дүгээр сард Улаанбаатарт Монгол Улсын BREM ХХК-ийг үүсгэн байгуулж, 2014 оны 8 дугаар сард “UBMALL” цахим худалдааны вэб сайтыг ажиллуулжээ. Өнөөг хүртэл 1600 гаруй аж ахуйн нэгжүүд тэдний сайтад бүртгүүлсэн бөгөөд Хятад, Монголын хил дамнасан анхны цахим худалдааны сайт болсон бөгөөд Монгол Улсын цахим худалдааны хамгийн том индэр болжээ.

Тэрээр хэлэхдээ: - Эрээн боомт нь Хятадын барааг Монгол Улсад экспортлох хамгийн ойр боомоот бөгөөд Монгол Улсаас Хятадын барааг захиалж авахад 5 хоногт хүргэж ирдэг. Үүгээрээ Орос, Солонгос, Япон зэрэг улсаас давуу байдаг. Хамгийн чухал нь Монгол Улсын хэрэглэгчид Хятадын бараа бүтээгдэхүүний талаарх ойлголтыг өөрчлөх явдал болно. Монгол Улсаас Хятадын бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр шаардаж байна. Хятадын 2-3 аж ахуйн нэгж Монгол Улсад хил дамнасан худалдааг хийж байгаа бөгөөд энэ нь бидний өрсөлдөгчид боловч бид хамтран хөгжиж, хил дамнасан цахим худалдааг улам өргөжүүлж, хүчирхэгжүүлэхийг хүсэж байна.

2014 онд BREM компани Монгол Улсын МҮХАҮТ-аас шилдэг аж ахуйн нэгжийн өргөмжлөл хүртсэн. Одоогоор Монгол Улсад гурав дахь этгээдийн төлбөрийн тавцан байхгүй тул бид Монгол Улсад цахим худалдааны төлбөрийн систем болох Жы Фүбаог байгуулахаар төлөвлөж байна. Мөн Улаанбаатар хотод өөрийн бараа нийлүүлж борлуулах төв байгуулсан гэжээ.

Зохиогч: Ян Ливэй
Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл