solongonews
Бү Шяолинь: Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, Өвөр Монголын ногоон хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх хэрэгтэй
2020-01-13 20:25
Бү Шяолинь: Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, Өвөр Монголын ногоон хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх хэрэгтэй

ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь 01-р сарын 12-ны өдрийн үдээс хойш хуралд оролцож буй Бугат хотын төлөөлөгчдийн багтай уулзан Засгийн газрын ажлын тайланг хамтдаа хянав.

Хуралд оролцсон гишүүд Засгийн газрын ажлын тайлан нь Ши Жиньпиний шинэ үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалаар удирдамж болгон, дарга Ши Жиньпиний Өвөр Монголд өгсөн чухал зааврыг бүрэн хэрэгжүүлж, өнгөрсөн жилийн ажлыг дүгнэн, энэ жилийн бүхий л ажлыг шинжлэх ухаанч, прагматик байдлаар зохион байгуулсан байна хэмээх санал нэгдэв.
Бү Шяолинь төлөөлөгчдийн хэлсэн үгийг анхааралтай сонсож, нөхцөл байдлын талаар асууж байв. Тэрээр өнгөрсөн онд ӨМӨЗО бэрхшээлийг даван туулж, тогтвортой байдал, ахиц дэвшлийг хадгалаад зогсохгүй зарим чиглэлээр бидний хүлээлтээс давж, боловсон хүчин, олон түмний итгэлийг улам бүр бэхжүүлсэн гэлээ.
Бү Шяолинь хэлсэн үгэндээ, энэ жил бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах жил бөгөөд "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө" дуусах жил болно. Бугат хот үлгэр жишээч үүрэг гүйцэтгэж, бэрхшээлийг даван туулах хүчин чармайлтаа төвлөрүүлж, гурван том сорилтыг даван туулах хэрэгтэй гэлээ. Бид хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийг чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ замыг эрэлхийлж, шинжлэх ухаан, технологийн давуу тал, боловсон хүчний давуу талыг харуулж, уламжлалт үйлдвэрлэлийн ногоон өөрчлөлтийг хурдасгах ёстой гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл