solongonews
Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзав
2022-07-08 12:39
Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзав

   

Орон нутгийн цагаар 2022 оны 07-р сарын 07-нд Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И "Их 20"-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын хугацаанд Бали аралд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзав.

 Ван И: 

- Одоод олон улсын байдал тогтворгүй, дэлхийн сорилтууд ар араасаа гарч байна. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад, Орос хоёр тал хөндлөнгөөс оролцох явдлыг арилгаж, харилцаагаа хэвийн байлган, олон салбарын хамтын ажиллагааг эмх цэгцтэй ахиулж, хоёр орны харилцааны бат бөх байдал, стратегийн шийдэмгий байдлыг харуулж байна. БРИКС-ийн орнуудын удирдагчдын цуврал уулзалтад Орос идэвхтэй оролцож, олон улсын зөвшилцөлд хүрэн, дэлхийн хөгжлийг ахиулахад оруулсан хувь нэмрийг Хятад улс өндрөөр үнэлж байна. Бид бага хурлын чухал үр дүнг хэрэгжүүлж, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг ахиулан, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхол,олон улсын шударга ёсыг хамгаалахад Орос зэрэг бүх талуудтай хамтран ажиллахад бэлэн байна.

 Лавров Хятад улс БРИКС-ийн уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, Орос Хятад хоёр улс хариуцлагатай байр сууриа баримталан, стратегийн зохицуулалтаа хадгалж, НҮБ-ын дүрэм болон олон улсын хуулийг хамгаалах, олон улсын шударга ёс, ардчилсан олон улсын харилцааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэн,  хөгжиж буй орнуудын зөвшөөрөл ба дэмжлэгийг хүлээн авч байна. Орос-Хятадын харилцаа гадны хөндлөнгийн оролцоонд өртөхгүй, ажил хэрэгч хамтын ажиллагаа нь хөгжлийн асар их нөөцтэй, саадгүй хөгжиж байна. Оросын тал хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөхийн тулд хоёр талын хамтын ажиллагааны  цар хүрээг өргөжүүлэхэд бэлэн байна. Орос улс "Дэлхийн хөгжлийн санаачилга", "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга" зэрэг чухал үзэл баримтлалыг дэмжиж, Хятад улстай зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно.

 Ван И хэлэхдээ: 

-Ноёрхлыг эсэргүүцэх, нэг талт үзлийг эсэргүүцэх нь хөгжиж буй асар олон орны нийтлэг хүсэл эрмэлзэл юм. Өнөөгийн олон улсын улс төрийн бодит байдал биднийг гүн гүнзгий бодоход хүргэж байна. Эрх мэдэл, ноёрхлыг хөөцөлдөх үү, эсвэл олон туйлшралын үйл явцыг дэмжих үү. Нэгдсэн Үндэстний Байгууллагатай олон улсын дэг журмыг жинхэнээсээ сахих уу, эсвэл цөөн хэдэн улс орнуудын өөрсдийнхөө жишгээр тогтоосон дүрмийг баримтлах уу. Цаг хугацаа өнгөрөх тусам улам олон улс орон үүнийг илүү тодорхой харж, зөв ​​сонголт хийнэ гэдэгт итгэж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг бүх талуудтай хамтран хэрэгжүүлж, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд Хятад улс бэлэн байна.

 Ван И: 

- Хоёр тал Украины нөхцөл байдлын талаар санал солилцов. Лавров Орос, Украины нөхцөл байдал, Оросын талын байр суурь, саналыг танилцуулав. Хятад улс бодитой, шударга байр сууриа үргэлжлэн баримталж, энхийн хэлэлцээг ахиулахад анхаарч, хямралыг энхийн замаар зохицуулах бүх хүчин чармайлтыг дэмжинэ.

 Хоёр тал “Их 20”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг амжилттай зохион байгуулахад индонезийг дэмжиж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл