Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 29-ний өдөр Бээжинд хэлэхдээ, БРИКС-ийн орнуудын Гадаад харилцааны сайд нарын тусгай уулзалтыг амжилттай зохиосон нь эдгээр таван орон эв нэгдэн, хамтран ажиллаж, цар тахлын эсрэг тэмцэх эерэг дохиог уламжилсан бөгөөд онцгой ач холбогдолтой юм гэжээ.
Гэн Шуан 29-ний өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Ван И дарга Ши Жиньпин биеэрээ удирдан хэрэгжүүлсэн тахлын эсрэг бодлогуудыг танилцуулан, цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааны талаарх Хятад улсын дөрвөн зүйлийн чухал санал санаачилгыг дэвшүүлсэн юм. БРИКС-ийн орнууд олон талт үзэл баримтлалыг даган мөрдөн, тахлын эсрэг хамтран тэмцэх, БРИКС-ийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, олон асуудлаар нийтлэг ойлголцолд хүрсэн гэжээ.
Гэн Шуан хэлэхдээ, Хятад улс БРИКС-ийн үзэл баримтлалыг сахин хамгаалж, тахлын эсрэг хамтран тэмцэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө зүтгэхэд бэлэн байна гэжээ.
